Берлускони хямралаас айж байна

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони улсынхаа санхүүгийн хямралд санаа зовниж буйгаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдлээ.

Тэрбээр эдийн засгийн таарамжгүй нөхцөл байдлаас шууд утгаар айж байгаагаа ч хүлээн зөвшөөрөв. Түүний онцолсноор Италийн зах зээлийг сэргээхэд Европийн холбооны дэмжлэг хэрэгтэй гэжээ.

Өр, зээлээ барагдуулах чадваргүй болсон дотоод зах зээлээ юун түрүүнд Евро бүсийн хандивын сангаар бүрдүүлэхийг чухалчилж байгаа аж. Олон улсын зээлийн асуудлаар 1970-аад оноос хойш Европын улсуудын тавцанд илэрхийлж байгаагүй Италийн эдийн засаг үнэнхүү доройтсоныг Сильвио Берлусконийн мэдэгдлээс харж болох юм.

“Их-20″-ийн уулзалтад улсдаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг дэлхийн гүрнүүдээс хүссэн Ромын инфляци хурдтай өссөөр байна.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих