Сэлэнгэ, Хэнтий аймаг ой хээрийн түймэртэй байна

14935985895906817d6c32fХаврын улирал ирж, Монгол орны нийт нутгаар хуурайшилттай байгаа. Энэ үед ой, хээрийн түймрийн гаралт ихэсдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр аймгийн нутагт түймэр гарсаныг Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Шар жалга гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн Хавчуу гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын .28-нд ирж, Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 62 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Ар-Бэрх гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага мөн энэ сарын 28-ны өдөр ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 53 хүн, нийт 65 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих