Томоохон зах орчмын хөрсний бохирдол ихтэй болжээ
Нийслэлийн хөрсний өдөр энэ сарын 27-нд тохиосон билээ. Улаанбаатарын хөрсний бохирдлын асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн ЗДТГ-аас уг өдрийг санаачилсан юм.
Тэрбээр хотын хөрсний бохирдлыг үе шаттайгаар судалж, хүнд металл болох хар тугалга хүлцэх хэмжээнээс 7.9, хром 2.6, цайр 2.6, зэс 1.3, кадми 1.3 хувиар их байгааг тогтоожээ.
Арьс ширний үйлдвэрийн ойр орчмын газар хром, хар тугалга, кадми, цайраар их бохирдсон байдаг аж. Улаанбаатар хотын хүн амын 58.4 хувь нь нүхэн жорлон ашиглаж, угаадасны нүхэнд бохир ус, хог хаягдлаа асгаж буй. Үүнээс үүдэн гэр хороолол, томоохон зах, хогийн цэг орчмын хөрс нянгийн бохирдол ихтэй болжээ.
Энэ асууддыг цэгцлэхийн тулд хүлцэх хэмжээнээс давсан хүнд металлтай газруудын бохирдлыг саармагжуулах арга хэмжээг тухайн орчныг бохирдуулсан байгууллагаар гүйцэтгүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн Туул, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор голын эхийг ойжуулахаар төлөвлөж, ирэх сараас хэрэгжүүлэх гэнэ.
URL: