Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 127 дугаар бүрэн дунд сургуулийн барилга ашиглалтад орж сурагчидаа хүлээн авлаа. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, тус хорооны Засаг дарга Б.Наранцэцэг болон бусад албаны хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус сургууль нь 640 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор Баянзүрх дүүргийн 27 дүгээр хорооны 780 хүүхдүүд суралцаж байна. Тус сургуулийн барилгыг “Сити плазе” ХХК барьж гүйцэтгэжээ.

Дашрамд дурдахад, 127 дугаар сургуулийн барилгын ажил 2012 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон удирдлагууд, эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр шийдсэнээр ийнхүү хүүхдүүд гэртээгээ ойрхон шинэ сургуультай боллоо хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо


URL:

Сэтгэгдэл бичих