Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэж, салхи ширүүсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 24 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав, Хангай, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм , өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 1-3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь, талын нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. 2-3-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
URL: