“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус компанийн байранд нээлттэй болов.

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хувьцаа эзэмшигчдийн ээлжит  хурлыг даргалж, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий  100 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт болон компанийн 2016 оны санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталлаа.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн удирдлагын зүгээс тайлант хугацааны сүүлийн хагас жилд менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг сэргээж, орлогоо нэмэгдүүлэн, Цанхийн  Зүүн уурхайг тогвтортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулж, хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны үг дүнг хангалттай гэж дүгнэв.

Хурлын үеэр компанийн 2016 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын асуудлаар асуулт хариулт өрнүүлж санал солилцов. Хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд компанийн гүйцэтгэх удирдлага, хамт олон хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэхийн зэрэгцээ компанийн засаглалыг сайжруулж, ашигтай ажиллан иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлаа түргэвчилж, хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах даалгаврыг мөн өгсөн юм.

Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлав. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарт үүрэг болголоо.

zurag218195977_1374949125905144_1573555054_o18176235_1374950332571690_859222413_o18175650_1375001369233253_567213229_o


URL:

Сэтгэгдэл бичих