“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР УДАХГҮЙ ӨМНӨД АФРИКИЙН МЭДЭЛД ШИЛЖИНЭ

olloo_mn_1493354088_erdenetgok“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд “байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай асуудал огт байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан Хууль зүй байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нар худлаа ярьж байсан нь батлагдлаа.
“Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. Харин энэ асуудлыг Лондонгийн арбитрын шүүхээр эдгээр өдрүүдэд хэлэлцэж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.

Харин төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа эрхмүүд хэнийг өмгөөлөх гэж, хэнээс юу нуух гэж олон нийтэд жишим ч үгүй удаа дараа худал хэлснийг би таашгүй.

Ямартай ч, нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулах санхүүгийн чадамжгүй гэж үзэж байгаа учраас барьцаанд байгаа хөрөнгийг хураах магадлал өндөр байгаа юм байна. Ингэсэн тохиолдол сүүлийн 30 гаруй жил “Монгол-Оросын хамтарсан үйлдвэр” гэх статустайгаар ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр “Монгол-Өмнөд Африкийн хамтарсан үйлдвэр” болно гэсэн үг.
Эрх баригчид яаравчлан хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг булаан авсны учир энд тайлагдаж байна. Төрийн эзэмшилд байсан 51 хувиа гадны банкны барьцаанд тавьж туучихаад ард түмэн мэдэхээс өмнө 49 хувийг төрийн эзэмшил рүү шилжүүлсэн байх нь. Тэд ард түмнээс яг юуг нуугаад байна?

Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээс дээрэмдэж авангуутаа 2000 хүнийг намын томилгоогоор зүтгүүлэх гэж байсан бол одоо арбитрын шүүхэд ялагдсаны дараа Африкаас 2000 ажилчин бөөнөөр ирэх сураг байна. Яагаад гэвэл тэд 51%-ийн хууль өсны өмчлөгчид болох цаг ойрхон болжээ. Монголчууд дотроо хэмлэлдсээр гадны зууш болдог нь дахин амьдрал дээр батлагдаж байна.

olloo.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих