Далай ламын Монгол дахь айлчлалыг БНХАУ-ын гадаад хэргийн яам хатуу шүүмжлэв
Далай лам Монголд ирэх мэдээлэл хамгийн түрүүнд Хятадуудад очих нь мэдээж. Мэдээж Далай лам бол БНХАУ-ын эв нэгдлийн эсрэг дайсан мөнөөсөө мөн. Гэхдээ Монголд тэрээр амилсан бурхан. Энэ байдалд БНХАУ-ын тал маш нарийн няхуур хандсан байна. Монгол улсын Засгийн газар болон УИХ-д хоёр ч удаа энэ айлчлалыг хийлгэхгүй байх тухай албан хүсэлт явуулсан авч нэгдүгээрт “Далай лам бол төрийн биш шашины зүтгэлтэн” хоёрдугаарт “Монгол улсын Засаг захиргаа биш Гандантэгчилэн хэмээх төрийн бус байгууллага сүм урьсан тул бидэнд хамаагүй” хэмээсэн хариу өгчээ. Энэ байдалд ихээхэн эгдүүцэж сандарсан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хон Ли өнөөдөр барууны хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдэд хандан мэдээлэл хийхдээ “Хятадыг хагалан бутаргахын төлөө Далай ламын хийж буй аливаа үйлдэлд орон зай гаргаж өгч буй аль ч улсыг бид буруушаана” гэв. Гэвч энэ хэрэгт Монголын төр хэдийнээ оролцсон явж байгаа бөгөөд Далай ламыг Монголд ирхэд УИХ-ын гишүүд тоссон бөгөөд, нисэх буудлаас эхлүүлээд Төрийн тусгай хамгаалалт одоог хүртэл үйлчилж байна. Мөн Монголын төрийн мэдлийн Буянт-Ухаа спортын ордонд тэрээр айлдвар хийх байсан боловч Засгийн газарт Хятадууд шахалт үзүүлэн Далай ламын хөтөлбөрт үйл ажиллагааг тасалдуулхыг завдсан тухай мэдээлэлүүд ирж байлаа. Маш нарийн хөтөлбөрөөр явагдаж байгаа Далай ламын айлчлалын зарим хөтөлбөрүүд цуцлагдсан тухай Reuters агентлагт Монгол улсын засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга мэдээлэл өгчээ. Засгийн газрын гишүүн энэ мэдээлэлийг өгч байгааг бодход Монгол улсын засгийн газар аль нэг хуралдаанаараа Далай ламыг авч хэлэлцсэн бөгөөд энэ тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд энэ мэт нээлттэй байдаг хэрнээ Монголын сэтгүүлчдэд энэ сэдэв хаалттай. Удахгүй болох БНХАУ болон Монгол улсын төрийн аль нэг дээд хэмжээний айлчлалын үеэр Хятадууд Монголд ямар нэгэн хатуу зүйл тулгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
URL: