Ирэх сарын нэгнээс нэмэгдэх “Гурван төрлийн татвар”
УИХ-ын хаврын чуулганаар гишүүд төсвийн тодотголоо баталсан. Энэ үеэр ирэх сараас нэмэгдэх татварыг эцсийн хэлэлцүүлэгт өгч албан ёсоор баталлаа.
Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна
Хадгаламжтай иргэн бүрийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулбал төсвийн орлого энэ онд 43 тэрбум, ирэх онд 67 тэрбум төгрөг төсөвт хуримтлагдах юм байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын төгрөгийн хадгаламж 6 их наяд 287 тэрбум, валютын хадгаламж 2.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү хадгаламжийг 5610 иргэн 675 ААН-үүд эзэмшдэг юм. Хэрэв хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэхэд дараах байдлаар татвар авна гэсэн үг.
Та арилжааны аль нэг банкинд жилийн тогтмол 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг хадгалуулсан гэж бодье. Ингээд дараа оны эхэнд таны хүү дансан дах мөнгө нийлээд 11 сая болох боловч ирэх сараас хэрэгжих журмын дагуу таны хүүгийн орлого болох 1 саяас 10 хувийн татвар авснаар таны хадгаламж дах мөнгө 10 сая 900 мянган төгрөг болох юм гэсэн ойлголтыг өгч байна.
Суудлын авто машины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж ,насжилтаас хамааруулж 40-250 хувиар онцгой татвар нэмэх боллоо. Уг зохицуулалтаар авто машиныонцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон байна.
Импортын тамхинд ногдох гаалийн татварын хэмжээг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэх болжээ. Ингэснээр энэ оны төсөвт 27 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоолж байна.Тамхины төрлөөс хамаарч гурван өөр төрлөөр татвар ногдуулна. Үүнд:
- Тамхи эсвэл орлуулагч агуулсан сигар, боловсруулсан задгай тамхи, дүнсэн тамхи зэрэгт 30 хувийн татвар ногдуулна.
- Нэгэн төрлийн болгосон эсвэл сэлбэгдэн тамхи, хамрын тамхинд20 хувийн татвар ногдуулна.
- Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхинаас 5 хувийн татвар ногдуулахаар болсон байна.
URL: