Ерөнхийлөгчийн суудалд горилогсод Х.Баттулгаар эгнээгээ тэлэв

af97a3d778103278greatУИХ-д суудал авсан намууд ирэх зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг ирэх тавдугаар сар гэхэд тодруулж дуусна. АН-ын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой эрхмүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр гарын арван хуруунд багтахгүй болох нь ээ. Тодруулбал, сонгуулийн сунгаанд нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Баабар, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Л.Болд нарын араас Х.Баттулга нэмэгдэж байна.
УИХ-ын гишүүн асан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлсэн аж. Х.Баттулга Baabar.mn-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэдгээ зарласан бөгөөд “Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: df Огноо: 28 April 2017

зөв зөв

Сэтгэгдэл бичих