ОУВС-гийн хөтөлбөр бүрхэг болов уу?

8975

Өнөөдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Үүнтэй зэрэгцэн яригдаж буй нэг асуудал бол томоохон төслүүдийн мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тогтоол ОУВС-ын хөтөлбөрийг авахад тээг болох уу гэдэг асуудал юм. Сануулахад, гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын мөнгөн урсгалыг Монголд татан оруулах, дотоодын арилжааны банкуудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд санаачилж батлуулаад байгаа юм.  Тэгвэл зарим хөрөнгө оруулагчид энэ тогтоолын төсөлтэй холбоотой ОУВС болон Засгийн газарт хүсэлт гаргаад байна.

Тэрбээр энэ талаар “Нийт борлуулалтын орлогын таван хувь буюу 100 ам.доллараар юмаа зарчихаад 5 ам.долларыг оруулж ирдэг байж болохгүй. Бид дандаа зээлээр амьдарч болохгүй, байгаа юмаа өөрсдөдөө авч чаддаг байж амьдарна” хэмээн хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлжээ.

Албаны эх сурвалжаас тодруулахад зарим хөрөнгө оруулагчид энэ тогтоолын төсөлтэй холбоотой ОУВС болон Засгийн газарт хүсэлт гаргажээ. Хүсэлтийн гол агуулга нь их хэмжээний мөнгөн урсгалыг Монголын арилжааны банкууд гүйцэтгэх чадваргүй, ачаалал даахгүй. Тиймээс мөнгөн урсгал саатах, хугацаа алдах зэрэг эрсдэлтэй гэсэн байна.

Том төслүүдийн их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо оруулах нь эдийн засагт асар их ашигтай гэдгийг улс төрчид болон эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг.

Гэхдээ энэ асуудал манай улсын хамрагдах гэж буй хөтөлбөрт шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэсэн мэдээлэл гарч байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ талаар “Энэ тухай тогтоол гарсан боловч Засгийн газрын түвшинд юу хийгдэж байгаа талаар мэдээлэл алга. ОУВС ч гэсэн хөтөлбөрт хамрагдахад саад болж байгаа гэсэн асуудал босгож ирээгүй. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг харж байя” гэсэн юм. Ямартай ОУВС-гийн хөтөлбөр бүрхэг байгааг эх баригчид дуулгалаа.

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих