Израилийн онгоцууд Дамаскийн нисэх онгоцны буудлын орчимд цохилт өгчээ

1f4640b8f82ffba9e28a110472f7f4f6Израилийн агаарын цэргийн хүчин Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо орших нэг объектод цохилт өгчээ. “Al Ayam” телевизийн мэдээлснээр, агаарын довтолгооны улмаас нисэх онгоцны буудлын ойр орчимд гал түймэр гарчээ.

Урьдчилсан мэдээллээр, тэнд байрладаг цэргийн бааз цохилтод өртсөн байна. Маш хүчтэй дэлбэрэлтүүд Дамаскийн зүүн захад болсоор байна гэж “Сурия аль-Эн” цахим хуудсанд мэдээлжээ.

Харин Сирийн армийн командлал одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Урьд нь 1 дүгээр сарын 13-нд Израилийн онгоцууд Дамаскийн баруун өмнөд хэсэгт орших “Мезза” гэдэг цэргийн нисэх онгоцны буудал руу пуужин харваж байв. Эдгээр онгоцууд Сирийн агаарын орон зайд нэвтрээгүй бөгөөд цохилтыг Тивериадын нуурын орчмоос өгчээ. Сирийн армийн командлал энэ түрэмгийллийн шинжтэй ажиллагааны талаар мэдэгдэхдээ “Сирийн армийн цохилтод өртсөн террорист бүлэглэлүүдийн гишүүдийн сэтгэл санааг өргөх гэсэн арга ядарсан оролдлого” гэж дүгнэжээ.

Түүнээс гадна, 2 дугаар сарын 22-нд Израилийн Агаарын цэргийн хүчин Дамаскаас хойд зүгт орших Эль-Катиф хотын ойролцоох Калямун нуруунд пуужингийн цохилт өгч байв. Тэнд Сирийн армийн талд байлдаж буй “Хезболлах” бүлэглэлийн шиит байлдагчдын лагерь байрлаж байсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих