“Хүннү Молл”-ын Абсолют дэлгүүр муудаж хөгцөрсөн тараг борлуулж байна!!!

8961

“Хүннү Молл”-ын Абсолют дэлгүүр муудаж хөгцөрсөн иогуртан тараг зарж байхыг нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Абсолют дэлгүүр нь нээгдээд хэдхэн сарын нүүрийг үзэж байгаа бөгөөд анх нээгдэхдээ хүнсний аюулгүй байдал зэргээр сүржин реклам явуулж байсан нь саяхан.  Гэтэл томоохон, өргөн сүлжээ дэлгүүрүүдэд итгэл үзүүлсэн иргэд эрүүл мэнд, амь насаараа хохироход энүүхэнд гэдгийг энэ байдал гэрчлэв. Ер нь манай хүнсний сүлжээ дэлгүүрүүд ард иргэдийн тархийг угаадаг ч тэр хэрээрээ чанарын шаардлага хангах ёстой баймаар.

Хүнсний аюулгүй байдал түүнд тавьж буй хяналт, шаардлага ямар түвшинд байгааг Абсолют дэлгүүрээс худалдан авсан тарагны зураг гэрчилж бий биз ээ. Тус бүтээгдэхүүний хугацаа төдийлөн дуусаагүй байгаа ч хадгалж буй орчин нөхцөл ямар хэмжээнд байгаа гэдгийг анзаарч сэрэмжлэхийг иргэн танд сануулж байна.

Fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих