“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой тэмцэгчидийн эсэргүүцэл хурцаджээ
“Эрдэнэт” үйлдвэртэй хамтарсан зэсийн үйлдвэр байгуулах тухай санал дэвшүүлээд байсан “Зэс эрдэнийн хувь”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус, технологид нь тохирдоггүй, хаягдал хүдрийг түшиглэн үйлдвэрлэл явуулах саналыг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч хамтран ажиллах ажлын хэсэг томилоод байсан ч удирдлагууд нь энэхүү саналаа буцааж “туршилтын үйлдвэр” нэртэйгээр 200 мянган тонн зэстэй 65 сая тонн хүдрийн нөөц бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулахад бэлэн болоод байгаа аж. Үүнийг Орхончууд эсэргүүцсээр байгаа юм. Тухайлбал Орхон аймгийн 33 мянган иргэн “Зэс Эрдэнийн хувь ”ХХК-д хувьцаа хөрөнгөө нийлүүлсэн байгаа бөгөөд 2000 гаруй хувьцаа эзэмшигч иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад хандан жагсаал хөдөлгөөн өрнүүлсээр байгаа юм. Энэхүү дуу хоолойг ард түмэнд хүргэх зорилготойгоор тус хэвлэлийн хурлыг зарлаж буй ажээ.
Г.Нэргүй.
URL: