29 дүгээр сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг уриаллаа

20170427_112857Монголын сонсголгүй иргэдийн ТББ-ын нэгдсэн холбооноос тэдэнд тулгамдаж байж байгаа асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн үед өрнөж байгаа 29 дүгээр сургуулийн сурагчдын асуудал болон багш удирдах албан тушаалтануудын нийгэмд сөрөг мэдээлэл цацаж байгаад маш их харамсаж байгаа. Мөн өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус бурангуй үйлдлийг буруушааж байгаагаа мэдэгдлээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 29 дүгээр сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна.

Мэдэгдэл

1. Сонсголгүй хүн сэтгэцийн өвчтэй хүн биш

2. Сонсголгүй хүн эрх зүйн чадамжгүй биш

3. Дохионы хэлний орчуулагч, хэлмэрч хүн миний сонгосон үйлчлэгч

4. Бид (амаараа) ярьж чадахгүй ч (дохионы хэлээр) харилцаж ЧАДНА

5. Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй.

6. Сонсголгүй хүн үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрхтэй.

Шаардлага

1) Монгол Дохионы хэлний хуулийг санаачилж батлахыг шаардаж байна- УИХ!

2) Сонсголгүй хүүхдийн боловсролын системийг өөрчилж шинэчлэхийг шаардаж байна. Сонсголгүй хүнийг амаар нь яриулах бус дохионы хэлээр нь яриул!

3) ХБХЭХ-ийн 12.2 дугаар заалтын дагуу БСШУСЯ, ХНХЯ-д “дохионы хэлний хэлмэрч, орчуулгын үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээ үзүүлэх журмыг яаралтай батлахыг шаардаж байна.

4) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулиа хэрэгжүүлж дохионы хэлний орчуулгын хүртээмжтэй үйлчилгээний төлбөрийг төр болон хуулийн этгээд төлөх

5) ХБХЭХ ийн 4 дүгээр бүлгийн хэрэгжилтийг хангах- “Сонсголгүй хүүхэд сурч боловсрох эрхтэй” – Сонсголгүй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн арга зүй, ур чадвартай багшаар заалгах хэрэгтэй.

6) ХБХЭК-ийн 24 дүгээр заалтын дагуу дохионы хэлээр боловсрол олгох

7) ХБХЭХ-ийн тухай хуулийн 14 дүгээр заалтын дагуу сонсголгүй хүний хэрэгцээнд нийцсэн мэдээллийн хүртээмжтэй орчинг бий болгох /телевизийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг/

ХБХЭХ – Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх

ХБХЭК- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц

 

2017.04.27
Холбогдох Утас: 99784925

E-mail хаяг: Deaf mongolia@vahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих