Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

16d819b3b04cМалчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр  сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цагаас 04 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө  Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур  тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө  0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 1-нд зарим газраар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих