Архины хордлогын улмаас нэг нь нас барж, таван нь гүн хордлоо

7a4incje76678l4mtl1mubap0qХэнтий аймагт энэ сарын 25-нд иргэд архинд хордож нэг иргэн нас барж, таван иргэн гүн хорджээ. Улмаар Улаанбаатар хот руу яаралтай хүргэгдсэн байна.

Аймгийн ЗДТГ-аас гаргасан шийдвэрээр сар бүрийн 25-нд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байдаг билээ. Гэвч иргэд ямар нэгэн ААН-ээс архи худалдаж авч, хордсон байна.

Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 April 2017

Таван нь

Сэтгэгдэл бичих