Гурван сарын визээр очсон Монгол эмэгтэйчүүд хулгай хийгээд баригджээ
Өмнөд Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол улсын иргэн эмэгтэйчүүдийг баривчилжээ.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгсөн мэдээлэлд “Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.
Тэд энэхүү гурван сарын турш Солонгос улсад байсан ба визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар дөхсөн үедээ Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Хяналтын камеруудын тусламжтайгаар Монгол эмэгтэйчүүд нь 10-н удаагийн үйлдлээр хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгийн эд зүйлс хулгайлсаныг илрүүлсэн байна.
Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулан шалгаж байгаа ба мөрдөн байцаагчдад өгсөн эхний мэдүүлэгтээ “Бид хулгай хийснээ зөвшөөрч байна. Харин санаатайгаар, бүлэглэж хулгай хийгээгүй ба Монголд гэртээ очоод гэртээ хэрэглэх эд зүйлсийг тус тусдаа хулгайлсан” гэжээ.
URL: