Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн нэгдсэн комиссын хурал болов
Хятадын ГХЯ-ны Зэвсгэлэлийг хорогдуулах хэлтсийн орлогч дарга, бүх талын хэлэлцээрийн хэрэгжилтийн Хятадын талын зохицуулагч Дүн Жихуа хуралд хэлсэн үгэндээ: Хятадын тал бүх талын хэлэлцээрийг хэлбэрэлтгүй дэмжсээр ирсэн. Уг хэлэлцээр бол зургаан орон болон Ираны талын хамтын хүчин чармайлтын үр дүн, улс төр, дипломат арга замаар олон улсын анхаарал татсан асуудлыг зохицуулх үлгэр жишээ юм. Өнөөгийн нөхцөлд, талууд улс төрийн хүсэл зорилгоо чангатган, үүрэг хариуцлагаа үнэнчээр гүйцэтгэж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулж, хэлэлцээрийн бүх талаар, үр ашигтай, тогтвортой хэрэгжихийг баталгаажуулах ёстой гэжээ.
Тэрээр Арак хүнд усны урвалын зуухны шинэчлэлийн ахицыг танилцуулж, Хятад, Ираны пүүс компани 23-нд шинэчлэлийн төслийн бизнесийн анхны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэ нь хэлэлцээрийг хамгаалах, хэрэгжүүлэх талаарх Хятадын талын хариуцлагатай байр суурийг харуулж байгаа юм гэжээ.
/D/ ХОУР
URL: