29 дүгээр сургуулийн захирал “Эрэн сурвалжлагч”-ийг цагдаад өгчээ

6cpit9e392i0oo9d9mlsri81qt29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татсаар байна. Өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндсөн. Энэ үеэр сургуулийн захирал Б.Батсайханы хэлсэн үг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улмаар түүнийг огцрох ёстой гэсэн байр суурийг өдгөө иргэд цахим ертөнцөд илэрхийлсээр байна. Тэгвэл 29 дүгээр сургуулийн Б.Батсайхан Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийг хийсэн сэтгүүлч У.Болортуяаг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Ингэхдээ гараагүй нэвтрүүлгээр нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад өгсөн бололтой. Сэтгүүлч У.Болортуяа энэ талаар “Гайхаад байна 29-р сургуулийн талаарх нэвтрүүлэг гараагүй байхад түрүүлээд цагдаагийн зарлан иржээ, ирэхгүй бол шийтгэнэ л гэнэ. Айлгаж байгаа арга уу” хэмээн жиргэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих