Археологичид анхны лууны дүрслэлийг Сибириэс нээсэн гэв

лууАрхеологичид Сибирээс олдсон луун товрууны цаг хугацааг МЭӨ мянган жилийн сүүлч үеийнх хэмээн тогтоосон тухай “Наука в Сибири” –т нийтэлжээ.

Хятадад энэ цаг хугацаанд хараахан лууны зураг, дүрслэл байгаагүй ба хожим нь улс орны гол билэг тэмдгийн нэг болон суурьшсан юм гэжээ.

Уг лууны дүрслэл нь спираль буюу мушгиралдсан хөдөлгөөнтэй байгаа аж. Энэ нь Хятадын уламжлалт луу дүрсэлдэг тахиралдуулахаас өөр байгаа аж.

Өмнөд Сибирь МЭӨ мянган жилийн эцсээр, хятадын нөлөөнд байсан боловч, луун товруу нь тэндээс биш харин уг нутгаасаа гаралтай байх магадлалтай гэнэ.

Эрдэмтэд энэ бүс нутагт лууны зураг, дүрслэлийн дэг жаяг, манай эриний II зуун хүртэл үргэлжилсэн байх гэдэгт итгэж байна. Дараа нь тэр алга болсон гэж үзэж байна.

М.Баяр

http://www.gereg.mn/news/16134/


URL:

Сэтгэгдэл бичих