“Эрдэнэт”-ийн луйвар хууль бус гэдгийг МАН-ын гишүүд хүлээн зөвшөөрч эхэлжээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар булааж авсан төрийн шийдвэр улстөрчдийн маргааны сэдэв болсон хэвээр буй. Монголын төрд өөрсдөө мөнгө босгож олоод ирсэн 49 хувиа дээрэмдүүлж орхисон “Монголын” зэс корпорацийнхан шүүхэд хандаад байгаа аж. Улмаар тун удахгүй энэ асуудал шүүхийн шатанд яригдаж эхэлнэ гэсэн үг. Хувийн хэвшил мөнгөө босгож худалдаад ирсэн 49 хувьд шуналын нүд унагаж, ширхэг ч цент төлөхгүй дээрэмдэж орхисон МАН-ынхан энэ асуудлаар дотооддоо хүртэл зөрчилдөж эхэлсэн дуулдана.
Юутай ч төрийн гаргасан шийдвэр буруу байсныг эрх баригчид өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлд “Төр 49 хувийг авлаа гэхэд гайхсан” хэмээн ярьсан бол УИХ-ын гишүүн, МАН-ын нөлөө бүхий улстөрч, эдийн засагч, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өчигдөрхөн төрийн шийдвэр буруу байсан хэмээн ярьжээ. Тэрбээр, Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтад оролцохдоо “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэрийн эсрэг кноп дарсан хүн нь би л дээ.
УИХ-ыг шүүх, прокурор, цагдаа битгий байгаасай гэж хүсдэг. УИХ хувийн хэвшлээ хохироосон шийдвэр гаргах эрхгүй.
Аливаа маргаан асуудал байгаа бол түүнийг шүүх шийдэх ёстой гэж боддог. Тиймээс зөв бурууг шүүх шийднэ гэж найдаж сууна. Үүнээс өмнө тэр нь, энэ нь зөв гэж хариулахад эрт байна гэж бодож байна” гэсэн хариулт өгчээ. Ч.Хүрэлбаатарын хувьд туршлагатай эдийн засагч. Тиймдээ ч төрийн дээрэм хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь хүзүүнд олс углана гэдгийг мэдэж буй учраас буруу гэдгийг шулуухан хэлсэн бололтой.
МАН дотор энэ шийдвэр буруу байсан, дараагийн сонгуулийн өмнөхөн өөрсдийн ухсан нүхэндээ унаж, хувийн хэвшлийн өмнө олон тэрбумын өрөнд орох вий хэмээн болгоомжлуулж буй чамгүй олон гишүүд байгаа сурагтай. Гэвч уяач нарын холбоо өөрсдийн даргаа Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхийн тулд “Эрдэнэт”-ээс ямар ч хамаагүй аргаар мөнгө босгохоор улайрч буй нь олонд ил болчихоод байгаа юм.
Б.Тогтох
times.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрдэнэтийн хувийн өмчийг МАН луйвардаж, луйварчид, авилгачдаараа ГОК-ыг дүүргэж, одоо авгай, нөхөр, хүүхэд, ах, дүү, хамаатан садан, найз нарынхаа шахааны бизнесээ хийж, намдаа хандив авахаар улайрч байна. МАХН,МАН-ын ахмад гишүүд, өндөр настан бид одоо та нарыг хэзээч дэмжихгүй шүү.