Суарезгүй Ливерпүүл юу ч биш

Свансеа клубын хаалгач Мишел Ворм Ливерпүүл-г нэг л хүнгүй бол юу ч биш хэмээж байна.

Ворм хэлэхдээ: “Магадгүй Улаанууд Суарез-н хүчээр л урагшаа явдаг байх. Тэр бол гайхалтай тоглогч, үнэхээр авьяаслаг. Жинхэнэ дэлхийн зэрэглэлийнх. Би Голланд-д тоглодог байхдаа түүнтэй байнга нүүр тулдаг байлаа”

“Суарез бол тоглолтыг бүхэлд нь өөрчлөх чадвартай тоглогч. Тэр юу ч хийж болно. Гэхдээ бидний эсрэг тоглолтод тэр сайн байгаагүй. Тэгээд л Ливерпүүл гоол хийж чадаагүй. Магадгүй бид Суарез-г л сайн хамгаалсан байж болох юм. Эцсийн дүгнэлт бол бид гэрийн даалгавраа сайн хийсэн (Суарез-г барьсан), харин тэдэнд гоолын боломж олдоогүй” хэмээн яриагаа өндөрлөжээ.

н.Мөнх-Эрдэнэ “CPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих