Дараагийн урвагчид МАН-ын залуучууд уу?

1493022170_olloo_mn_1456033456_201511061446778775УИХ-ын гишүүн МАХН-ын ганц ганцаарддаггүй дайчин О.Баасанхүү өөртөө хань олсон бололтой. Түүний үгний жинг зузаалж намынхаа хүчийг нэмэхээр Н.Энхбаяр хөдөлсөн гэнэ. Энэ тухай О.Баасанхүү ”МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй. Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм. Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш шүү. Ц.Даваасүрэн гишүүн дээр очоод “Та МАХН-д орохоор ярьсан юм уу” гэж асуугаад бүр уурлуулчихсан байна лээ. Хөөрхий тэр хүний орж, гардаг хугацаа болсон. Нэг намаасаа гараад, нэг бие дааж үзээд, зөндөө л юм боллоо шүү дээ. Бид ч гэсэн тэр хүмүүсийг тайван байлгамаар байна. Тийм хүмүүстэй бид ярихгүй. Оръё ч гэсэн манай намын хаалга хаалттай” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-аас МАХН-д урвах зургаан хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд хайж эхэлжээ. УИХ-ын их хурлын гишүүнд МАН-аас олон нийтийн итгэл хүлээж сонгогдсон бүхэл бүтэн зургаан хүн мулт үсэрч МАХН-ыг бас ч гэж давгүй суудалтай сөрөг хүчин болгох гэж байгаа нь үнэн бөгөөд МАН-ын удирдлагууд ч энэ тухай сөрөг арга хэмжээ авч урваж шарваж болох хүмүүстэйгээ уулзаж ярилцаад эхэлсэн гэнэ. Улс төрийн хашир туршлагатай энэ намаас урваж шарваж, эргэж буцаж үзсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын араас орох ахмадууд бараг байхгүй. Тэгэхээр шинээр сонгогдсон памперстэй гишүүд урвагч болох өндөр магадлалтай гэсэн үг. Залуучууд дундаа сайдын суудалд заларсан Н.Номтойбаяр бол яасан ч МАН-аас гарахгүй нь тодорхой. Өөрийн карьерийн хамгийн өндөр цэгээс огцом доошоо унах шийдэл Номт хүүгээс гарах учиргүй. Тэгвэл эдгээр зургаан хүний тоонд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Гантулга, Х.Болорчулуун, О.Содбилэг, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг гэх зургаан хүний нэрс хамгийн өндөр магадлалтай хэмээн яригдаж байгаа гэнэ. Албан тушаалын наймаагаар гаршсан Н.Энхбаяр мэдээж хоосонгүй сандал ширээ амлан байж МАН-аас хүн урвуулж чадна. Хаана эрх ашгийн цоорхой байна тэр сиймхийг алдалгүй олж харж чаддаг Намбарвантанд энэ ажил шинэ зүйл ерөөсөө ч биш.

С.Амаржаргал

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 25 April 2017

byambatsogt baij magadgui

Нэр: зочин Огноо: 25 April 2017

ХУДАЛАА БАЙЛГҮЙДЭЭ. МАН-Н НЭРЭЭР ГАРЧ ИРЧИХЭЭД МАХН УРАВБАЛ НОЁН УРААВЧ НОХОЙ ШАРВААЧ ГЭДЭГ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. ДАРАА НЬ ГОЛ ЮМ ГОЛД ШИЛСЭН ЮМ ШИЛД БОЛОХ ВИЙ ДЭЭ

Нэр: Anonymous Огноо: 25 April 2017

ер нь бол МАН МАХН 2 ын нэр хүндтэй цэвэр хүмүүс нийлбэл Монголд хэрэгтэй. хаа хаанаа амиа болгосхийгээд явж байтал нэг нэгээр маань боомилсоор байгаад өнөөдөр элбэгдорж шиг юмнууд толгой дээр дураараа гишгэчиж банйа Оюунхорол гишүүн бас хажуугаар нь юун хятадуудыг визгүй оруульяа гээд явчихваа

Нэр: Итгэл найдвар Огноо: 25 April 2017

Урвалт гэж хараар бүү буд.монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр манангаас татгалзах хэрэгтэй.эрлийз хурлийзууд дүүрсэн хятадад уусах бодлого баригчид , хэдэн монгоочууд нь мөнгөний хойноос нүдээ ухаж өгөхөөс буцахгүй эх орноо худалдсан,худалдахад бэлэн ийм л хүмүүс энэ 2 намд дүүрсэн байна.саяны нэр дурдагдсан залуус бол бас л ядарсан ард түмэнийхээ итгэлийг хүлээдэг арай л ондоо залуус байна.тэднийг мананг бутлах залуучууд гэдэгт итгэж найдаж байна.энэ төрийг гольдролд нь оруулахыг тэднээс хүсэж баына

Сэтгэгдэл бичих