Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай ярив
23-нд Афин хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Грекийн Гадаад харилцааны сайдтай хамт сэтгүүлчидтэй уулзах үедээ Солонгосын хойгийн асуудлын тухай тэдний сонирхсон асуултад хариулав. Сүүлийн үед эсэргүүцэж сөргөлдсөн үг яриа, үйл ажиллагаа их гарлаа. Одоо нухацтай тунгаан бодсон, энх тайвны дуу хоолой хэрэгтэй байна гэжээ.
Ван И: Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурь ямагтын, тодорхой бөгөөд өөрчлөгдөхгүй юм. Тухайлбал тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг баримтлах, хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, ингэхийн тулд заавал энх тайвны арга замаар хойгийн цөмийн асуудлыг зохицуулах явдал юм гэв.
Ван И: Хятадын тал хэдийгээр одоогийн зөрчил мөргөлдөөний гол тал биш, хойгийн цөмийн асуудлыг зохицуулах түлхүүр Хятадын талын гарт байхгүй боловч, хойгийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд хариуцлагатай хандах байр сууриар Хятадын тал энхийн хэлэлцээг сэргээхийн тулд хичээн зүтгэсээр ирсэн. Саяхан бид зүй зохистой санаачилга дэвшүүлсэн, энэ санаачилгыг улам олон улс орон ойлгон дэмжиж байна. Хэрэв бусад талууд энх тайвны чин үнэнч санаатай байвал та нар бас өөрсдийн зохицуулах арга зам, санаачилгаа дэвшүүлээрэй гэжээ.
Ван И: Хятад тал холбогдох талуудын хамт цаашид ярилцан зөвшилцөж, хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад бүтээлч үүрэг үргэлжлэн гүйцэтгэнэ хэмээн онцолжээ.
URL: