Д.Ариунболд: Ирэх тавдугаар cap хүртэл хуучин үнээр “Чалько”-той нүүрс экспортлохоор тохиролцсон

1111Монгол Улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг эзэлдэг “Эрдэнэс Тавантолгой ” компани БНХАУ-ын “Чалько ” кампаниас авсан 350 сая ам.долларын зээлийг өнгөрсөн сарын 31-нд буюу зургаан жилийн дараа 100 хувь төлж барагдуулсан. Тус компанитай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу тонн нүүрсийг 72-73 ам.доллароор борлуулж байсан нь дэлхийн зах зээл дээрх үнээс хэд дахин бага юм. Өдгөө дэлхийн зах зээл дээрх түүхий нүүрсний үнэ тонн нь 285 ам.доллар байна. Тиймээс тус компанийн одоогийн нөхцөл байдал болон нүүрсний үнэ нэмэгдүүлэх боломж хэр байгааг “Эрдэнэс Тавантолгой ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой ярилцпаа.

-Одоогийн байдлаар өдөрт хэчнээн тонн нүүрс олборлож байна вэ?

-Бид өдөрт 50-70 мянган тонн нүүрс олборлож байна. Түүнийг 600-700 гаруй хүнд даацын машинд ачиж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой.

Өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 7.6 сая тонныг экспортлосон. Эго жил 11.5 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Баруун, Зүүн цанхи нийт 900 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй. Жилд дунджаар 10 сая тонн экспортлолоо гэхэд 90 жил олборлох боломжтой юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр 10 жилийн дараа нөөц дуусна хэмээн бичээд байна лээ. Уг нь бол одоогийнхоос гурав дахин их олборлох боломжтой. Гэвч техник, технологи, дэд бүтэц үүнээс илүүг олборлох хүчин чадалгүй байна. Тэгэхээр олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд дэд бүтцийг маш сайн хөгжүүлсэн байх шаардлагатай.

-Дэд бүтцийг хөгжүүлэхэд нүүрсний тээвэрлэлт болон төмөр замын асуудал нэгт тавигдах байх. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Уурхайг бүрэн хүчин чадлаар ажиллуулж, экспортыг нэмэгдүүлье гэвэл дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хамгийн түрүүнд хатуу хучилттай автозам барьж, төмөр замтай болох нь хамгийн чухал байна. Гашуунсухайт чиглэлд автозам барих төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд далангийн ажлаас өөр ахиц дэвшил гараагүй. Одоогоор тус төслийг гүйцэтгэгч “Монголын Төмөр зам” компанитай хамтран ачиж буулгах хэсгийн терминалын зураг төсөл болон авто замын трассыг уялдуулах талаар хэлэлцэж байгаа. Автозамыг сайжруулах хүрээнд Таван-толгойн уурхайн амнаас Гашуунсухайт чиглэлийн авто зам хүртэлх 10.4 км замыг хүнд даацын машин явахад зориулсан хатуу хучилттай болгохоор төлөвлөн, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг
боловсруулж байна. Баруун, Зүүн цанхи дээр туслан гүйцэтгэгч компаниуд олборлолт хийж, нүүрсний агуулахад байршуулдаг. Тэндээс нүүрс авах гэрээ хийсэн компаниудын тээврийн машин ирж, нүүрсээ авдаг юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагчид тээвэрлэлтийн асуудлаа хариуцдаг. Түүнээс гадна хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах нь экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Гашуун-сухайтын хилийн боомт өөрсдийн цахилгааны эх үүсвэргүй учраас БНХАУ-аас авдаг. Үүнээс болж үе үе цахилгаан тасарч, интернэтийн хурд муудан, нэг жолоочид зарцуулах цаг удаашраад байгаа. Тиймээс cap гаруйн өмнө Гашуунсухайтын хилийн боомтын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Сангийн сайдтай уулзсан. Боомтыг олон улсын стандартад нийцүүлж, нэг жолоочид зарцуулж буй цагийг багасгахаар хил, гаалийн ажилтнуудын тоог нэмж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, шалган нэвтрүүлэх тоог нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна.

-БНХАУ-ын “Чалько” компанитай нүүрсний үнийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа юу?

-БНХАУ-ын “Чалько” юомпанид зүүн цанхаас олборлосон нүүрс олгодог. Нүүрсний үнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу өгч байсан. Одоогоор нүүрсний үнийг далхийн зах зээлийн хангалттай ойртуулах тухай хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын нэгнээс тавны хооронд зүүн цанхийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хүрээнд ямартай ч ирэх тавдугаар cap хүртэл өнгөрсөн нэгдүгээр улиралд тогтоосон үнийн жишгээр нүүрсээ борлуулахаар тохиролцсон. Засгийн газраас энэ далоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр томоохон бие бүрэлдэхүүн ирнэ. Тэгэхээр гадаад өр үүгээр дууссан. Одоо “Хүний хөгжлийн сан”-гаас иргэд олгосон 230 сая ам.долларыг төлөх үлдсэн. Уурхайн үйл ажиллагаа жигдэрч, нүүрсний үнэ огцом буурахгүй бол зээлийг удаашруулахгүйгээр барагдуулж чадна.

-“Чалько”-гийн өрийг дарахад зургаан жил зарцуулсан. Ингэж удааширсан шалтгаан юу байв?

-2011 онд анх “Чалько”-гоос зээл авахдаа ойрын хоёр жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөж байсан. Гэвч түүхий нүүрсний үнэ огцом унаж, төлөвлөсөн хугацаанд төлөх боломжгүй болсон. Дээр нь зөв менежмент хийж чадаагүйгээс 70 ам.доллараар зарж байсан нүүрсийг уурхайн аман дээр 32 ам.доллар хүртэл буурч байхад үнийг барьж чадаагүй. Тухайн үед үнийн нөхцөлийг зөв барьсан бол хоёр жилийн дотор төлөх боломжтой байсан юм байна лээ. Үүнээс болж хэчнээн төгрөгийн алдагдалд орсныг тооцож байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

-Танай компанийн хувьцааг Монгол Улсын гурван сая иргэн эзэмшдэг. Гэвч иргэд ноогдол ашиг хүртэж чадахгүй байна гэх шүүмжлэл гарсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдын ноогдол ашгийг олгох боломж бий юу?

-Өнгөрсөн оны сонгуулиар иргэн бүрт олгосон 1072 хувьцааг Засгийн газарт худалдах боломж олгож, үүнээс болж нэлээд замбараагүй байдал үүссэн. Одоогоор яг хэчнээн хүн хувьцаагаа худалдсан нь тодорхой болоогүй. Тиймээс төрсөн, нас барсан хүмүүсийн бүртгэлийг шалгаж, хувьцаа авсан, аваагүй хүмүүсийн нарийвчилсан жагсаалт гаргахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн компанийн хөрөнгийг баталгаажуулж, жилийн төсвийг тодорхойлсноор нэгж хувьцааны үнэ тодорхой хэмжээгээр хөдөлнө. Дээр нь өр, зээлийн асууцлыг шийдвэрлэсний дараа хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хүртээх боломжгой болох юм. Тиймээс бид хувьцаагаа хөдөлгөөнд оруулж, өр зээлээ барагдуулан, дэд бүтцээ хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.

-Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Тавантолгойн уурхайн нүүрсний 15 давхаргын баяжигдах чанарын бүрэн судалгааг олон улсын “Алс” группын Монгол дахь салбарын судалгааны төвд хийсэн. Энэ хүрээнд уурхайн нүүрсний ордыг түшиглэн жилд 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Уул уурхайн яамаар батлуулсан байгаа. Тус үйлдвэр жилд зургаан мянган цагаас доошгүй ажиллана. Мөн “Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрийг ашиглан, нүүрсээ баяжуулах боломжийг судалж байгаа. Гол нь угаасан нүүрс түүхийгээсээ илүү өндөр үнэд хүрч, ашиг унагаж байх ёстой юм.

 

 

Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих