Утааг устгах боломж

Эхлэл:

  • Улаанбаатарын агаар дахь хорт  хий зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин хэтэрсэн
  • Монголын нийслэл дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотоор шалгарлаа
  • Бидний эргэн тойрон дох агаарт 200 гаруй хорт бодис заналхийлж байна
  • Улаанбаатарчууд жилд 5.2 сая тонн нүүрс түлдэг
  • Нэг хүнд  4 тонн нүүрсний утаа ногддог
  • Нийслэлийн нэг иргэний биед  жилд 90 кг хорт бодис шингэдэг
  • Цаг тутамд 4.6 сая      шоо метр утаа, 4 тонн үнс агаарт хаягддаг
  • Жилд  80 мянган иргэн уушигны өвчлөлөөр хэвтэн эмчлүүлж байна
  • Амьсгалын эрхтний өвчлөлд агаарын бохирдуулах хүчин зүйл 94 хувийг эзэлж байна
  • Жил тутам Нийслэлийн ирээдүйн иргэн болох ёстой байсан 150 ураг эхийнхээ хэвлийд эндэж байна.
  • Амьсгалах агаар маань Монгол хүний удмын санг хөнөөж байна
  • Монголчууд хорт хийнд живж байна

Аливаа зүйлд шийдэх арга зам  заавал олддог. Дэлхийн хотуудад  ч бас хөгжиж байгаа Монголын нийслэлийн хувь заяаг тойроогүй дайраад гарсан түүх бий. Тухайлахад өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжил олон улсын худалдааны  зангилаа болсон Бээжин хот гэхэд хэдхэн жилийн өмнө утаандаа угаартаж байсан.  Харин  шийдэх аргаа зөв олж  иргэн бүр өөрсдийн хариуцлагаа дээдэлсэний хүчинд одоо тунгалаг сайханы жишээ болон гайхагдах болж.

Өндөр хөгжилтэй дэлхийн хотууд өнөөдрийн өнгө төрхөөрөө гялтгахахын тулд, утаанаас ангижрахын тулд  хамгийн тэргүүнд цахилгаанаар халаах аргыг сонгожээ.  Хормын зуур бүх гэр хорооллыг барилга, орон сууцанд хувиргах  боломжгүй  учраас эхний ээлжинд гэр хороолол болоод галлагаагаар  халдаг барилга хотхонуудыг жижиг оврын цахилгаан халаагууртай болгосноор асуудал шийдэгджээ. Энэ аргыг ч мөн Монгол улс дэвшүүлж байна. Сайхан хэрэг. Хэдийгээр  хэтдээ гэр хорооллыг барилгажуулах төсөл хэрэгжих гэж  байгаа ч үр дүнгээ   өгөхийг хүлээх тэнхэл  нийслэлчүүдэд үлдсэнгүй. Яг одоо, яг өнөөдөр  гамшигаас ангижирч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхийг хүсч байна.  Иргэн бүр хариуцлагатай байж утаа үйлдвэрлэхээс татгалзахыг хүсч байна.  Цэвэрхэн  авсаархан, дээрээс нь хэмнэлттэй цахилгаан халаагуурын тусламжтай ая тухтай амьдрахыг эрмэлзэж байна. Тэгвэл цахилгаан халаагуур гэж юу вэ? Энэ асуултад  Евростандарт  хариулт өгч  байна. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлнэ гэдэг ойлголтыг Монгол глобаль компани зүгээр нэг  уриа лоозон болгосонгүй.  Ниймгийн өмнө  хамгийн том харанга дэлдсэн утаатай тэмцэх  санаачлагыг хөрсөн дээр амьдруулахын тулд  европ чанарын  дээд үзүүлэлт болсон Герман улсын  Кооспел брэндийн Монгол дахь  албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Энгийн хямд зуухыг бодоход эвдрэл гэмтэл бага, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хамгийн гол нь  Цахилгаан бага зарцуулдаг  хэмнэлттэй учраас  иргэд    Коспелийг сонгож байна. Утаатай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг тулд иргэд Евростандарт дэлгүүрийг зорьсоор одоо Монголын аймаг бүрт Коспел хүрчээ.  Бүүр хотоос алслагдсан дүүрэг дэхь шинээр баригдсан  хотхонууд ч  дулаан хангамж ахуйн хэрэглээний  ая тух баталгаагаа Евростандартад  бүрэн даатгаж  эхэлсэн байна.

Дулаахан гэртээ ахан дүүс төрөл төрөгсөдөө уриад  сэтгэл хангалуун суух хичээн их жаргал билээ. Евростандартынханы  зорилго хүсэл ингэж л биелж байна.  Гол нь үнэ өртөгийн асуудал үзэгч таны сонирхолыг татаж байгаа боловуу? Тэгвэл уян хатан нөхцөлөөр таны гэр бүл цахилгаан халаагууртай болж уушиг хорсгосон хар утаатай тэмцэх боломж олгохоо  Евростандартынхан мартсангүй . Утаанаас хэрхэн салах вэ? Гэдэг толгойны өвчин биш боллоо . Шийдэх арга нь тодорхой. Шийдвэрлэх боломж  нь ч нээлттэй байна. Азийн цагаан дагина гэдэг эрхэмсэг нэрээ  Монгол улсын нийслэл эргүүлэн авч  эрүүл,  аюулгүй орчинд амьдрах эрх Монгол хүн таний өмнө цогцоллох гэж байна. Гагцхүү Сонголтыг та хийнэ.


URL:

Сэтгэгдэл бичих