Оюутнууд СЗХ-той танилцлаа

2cae102e54689cd9efde7ac27b026a47_x3Санхүүгийн Зохицуулах хороо олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд зохицуулалттай этгээд, зах зээлд оролцогчдоос гадна иргэд, оюутан залууст мэдлэг, мэдээлэл өгөх  арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдөр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн менежментийн гуравдугаар ангийн оюутнуудад Хорооны үйл ажиллагаа, эрх үүрэг, зохицуулалт, хяналтын хүрээ, хэрэгжүүлж буй бодлого, стратегиа танилцууллаа.

Танилцуулах хичээлийг Хорооны Захиргаа удирдлагын газрын ахлах референт Л.Долгор удирдан явуулж, банкнаас бусад санхүүгийн салбарууд, тэдгээрийн зохицуулалтын онцлог, байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээ болон зах зээлийн хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэхүү арга хэмжээнд тус ангийн 28 оюутан оролцож, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн өнөөгийн байдал, статистик үзүүлэлтүүд болон боломж бололцоог сонирхон асууж, харилцан ярилцав гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих