Зүсээ хувиргасан тахианы махыг хэрэглэсээр байх уу

8f8dc042ce809b8f9b5aac265b4e0a82Бид хүнсний аюулгүй байдал гэж ярьсаар цөөнгүй хэдэн жилийн нүүрийг үзлээ. Монгол улс, мах, гурилаа эс тооцвол ихэнх хүнсээ импортоор авдаг. 1990-ээд оны үед иргэдийн дунд урдаас орж ирсэн хүнсний ногоо төмс, манжин зэрэгт нэлээн ам муутайхан байдаг байв. Тухайлбал “Манжин идвэл хорт хавдартай болно. Хятад төмс их удаан болцтой” гэхчилэн өөр хоорондоо ярилцаж бор хоногийг хямд үнэтэй хятад ногоогоор хоол хийн өнгөрөөдөг байсан цаг саяхан.

Гэтэл мөнөөх эрүүл мэндэд заналхийлж байсан хятад ногоог хил гаалиар оруулахыг хориглосноос хойш зүсээ хувирган тахианы мах нэртэйгээр монголд их хэмжээгээр импортлогдон орж ирэх боллоо. Монголд орж ирмэгцээ чанар сайтай орос, америк, монгол тахиа нэртэйгээр иргэдийг хуурч буй нь харамсалтай.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ сэдвээр хангалттай хэлэлцэж ярилцаж байгаа хэдий ч энэ нь иргэдийн дунд төдийлөн далайцтай хүрч чадахгүй байсаар. Жил ирэх бүр Монгол улсад хорт хавдар, элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдрын өвчлөл, нас баралт Ази тивд төдийгүй дэлхийд тэргүүлж байна.

Цаашилбал, генийн өөрчлөлттэй тахианы мах нь эрчүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнд нэгэн жишээг сийрүүлье. “Тайландын вант улсыг хамгийн олон саармаг хүйстэнтэй гэдэг.  Эрэгтэй биетэй эмэгтэйлэг хүмүүсийн орон ч гэж хэлэх юм билээ. Тийм “эрчүүд”-ийг гаднаас нь харахад ганган дэгжин хувцасласан, эмэгтэйчүүдээс ч илүү аальгүй, бас хэрүүлч байдаг аж. Гоёл чимэглэлдээ ч маш их санаа тавьдаг байна. Тэнд цэргийн алба хаах эр хүн олдохоо байсан гэх юм. Цагтаа эрэмгий дайчин эрчүүдээрээ гайхуулж явсан улс үндэстэн яагаад ийм олон “хатагтай” эртэй болчихов оо. Үүнд олон улсын эрдэмтэд нэгэн дүгнэлт хийсэн байна. Энэ бүхэн тус улсын хүнсний гол бүтээгдэхүүний нэг болох тахиаг эстроген буюу эм бэлгийн даавраар тарьж, таргалуулсантай холбоотой байж болзошгүй” гэжээ.

Дээрх жишээг харахад энэ мэт үзэгдэл нь манай улсад аль хэдийн хэвийн зүйл болсон мэт харагдана.
Даавар нь хүний биед орсныхоо дараа хүнсний бүтээгдэхүүнтэй адил ялгадас болж гадагшилдаггүй. Ийм дааврыг тахианд тарьж, генийн өөрчлөлтөд оруулдаг байна. Тахианы биед энэ даавар байдаг аж. Гэхдээ хэвийн хэмжээтэй. Түүн дээр  нь нэмээд тарьж байгаа нь аюул дагуулж буй юм. Хэт өндөр тунгаар зургаан эмэгтэй хүний бэлгийн дааврыг нэг тахианд тарьдаг юм байх. Залуус эмэгтэй даавар ууж, идэж эхэлбэл байгалиас заяасан эр бэлгийн даавар буюу андроген нь багасдаг байна. Харамсалтай нь эр бэлгийн даавар багассан бол эргэж хэвэндээ ордоггүй аж. Ингэснээр зарим эрчүүдэд бэлгийн дуршил буурах, өөртөө итгэлгүй болох, хоол сойгоод ч илүүдэл жин багасахгүй, сульдаж ядардаг болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Манай улс хөрш хоёр орноосоо тахианы мах оруулж ирдэг. Түүний 80 хувийг нь урд хөрш дангаар нийлүүлж буй. Түүнчлэн манай улсын тахианы махны импорт жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Энэ нь монгол малын мах үнэд орсонтой холбоотой байж болзошгүй. Халаас нимгэн иргэд үнэтэй малын махнаас илүү арай хямд үнэтэй, амттай, шингэц хурдан гэдгээр нь тахианы махыг сонгох болсон.

Үүнээс гадна, дэлхийн хэмжээнд тахианы маханд анхаарал хандуулаад байна. Америкт зарим сүлжээ рестораныг антибиотиктой тахианы махаар үйлчлэхгүй байхыг анхааруулжээ. Учир нь тус улсын эрүүл мэндийн салбарынхны мэдээлснээр тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор тахиануудад атибиотик хэрэглэдэг. Үүнээс үүдэн жилд 23 мянга гаруй хүн нас бардаг гэсэн судалгааг гаргажээ.

АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогдсон байна. Хүнцэл нь дэлхийн цардсын 0.0005 хувийг бүрдүүлдэг. Нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат  хэлбэрээр оршдог байна.

Хүнцэл их хэмжээгээр илрэх болсон нь тахиаг хүнцлээр бордож, өсгөдөг байсантай холбоотой байжээ. 2006 оноос эхлэн Америкт тахианы өсөлтийг хурдасгах зорилгоор хүнцлийг ашиглах болсон байна. Ингэснээр тахианд их тэжээл өгөхгүйгээр хүнцлийн тусламжтайгаар таргуулах болсон аж.

Хүнцэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байх нь мөнгөн уснаас ч аюултай. Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаас 60 дахин илүү аюултай. Хоол хүнсэндээ ийм хортой бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдрын шалтгаан болохоос гадна, сэтгэц мэдрэлийн өвчин тусахад хүргэдэг хэмээн Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн шинжлэх ухааны Өмнөд Каролинийн Их сургуулиас мэдэгджээ.

Монгол улсад хилээр оруулж ирсэн махны чанар, аюулгүй байдлыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон МХЕГ-ын лабораторид дээж өгч шинжилгээ хийлгэн, зах зээлд нийлүүлдэг байна. Мэргэжлийн байгууллагынхны зүгээс тогтсон норм, стандартын дагуу хяналт тавьдаг байна. Мөн тэндхийн байгууллагууд бичиг баримтаар баталгаажуулдаг аж. Энэ нь манай улсад орж ирж буй тахианы мах даавар тариагүй, генийн өөрчлөлтөд ороогүй гэх баталгаа байхгүйг харуулж байна.

Т.Очир

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих