“АН-цавууд” АН-галын ирмэгт
Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН-аас нэр дэвших санаатай горилогчдын цусгүй тулаан улам эрчимжиж байна. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд амаа, биеэ МАН-д “тушаачихсан” байгаа нь зарим нэг горилогчдод таалагдахгүй байгаа бололтой юм. Түүний нийгмийн даатгалын сангийн асуудал нь МАН-д барьцаалагдах гол шалтгаан болсныг учир мэдэх хүмүүс шивэр, авир хийж байна.
АН-ын даргын энэ арчаагүй байдал нь шинэчлэлийн хувьсгалыг шийдэмгий хийж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай ширүүн өрсөлдөөн үүсгэнэ гэсэн итгэлтэй байсан АН-ын гишүүдийн урмыг хугалжээ. Зарим нь бүр “Ингэхийг нь мэдсэн бол муу ч, сайн ч Н.Алтанхуяг нь дээр байж дээ” хэмээн хуучнаа санагалзах санагалзах болж. Харамсалтай нь З.Энхболдын найруулсан жүжгийн гол дүрд Н.Алтанхуяг багтаж чадаагүй. Багтах ч үндэслэл байхгүй.
УИХ-ын дарга асны найруулсан жүжиг тэр чигтээ “Алтангадас” тэргүүтэй бусад фракцаа намнах зорилготой байсан нь эхнээсээ ил болсон үзэгдэл. З.Энхболдынхоор бол С.Эрдэнийгээ намын даргад тавьж эрх баригчидтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцтал нь үзүүлннэ гэж бодсон. Гэвч нөгөө мундаг дарга нь МАН-тай үзэлцэх биш амаа, хөлөө, гараа эрх баригчдад тушуулсан нь УИХ-ын дарга асны Ерөнхийлөгч болох мөрөөдлийг салхинд хийсгэж орхилоо.
http://www.zaluu.com/read/1172e4a5g
URL: