ХӨГИЙН АРАНШИН БА МОНГОЛ ХҮНИЙ НОВШИЙН ОНЦЛОГ
Монголчууд бид ер нь тун их олон онцлог шинжтэй ард түмэн ажээ .
Яг өөр дээр нь л үхэл хагацал, хулгай нүүрлээгүй таараагүй бол бусдыг юун сүртэй юм хаяач гэцгээх.
Харин өөр дээр нь таарвал элээ минь тэнгэр газарт дуугаа хадаан тэр ч аварсангүй, тоосонгүй, хамгаалсангүй гэж ирээд л айхтар гомдох.
Баян ч бай ядуу ч бай хүн бүгд жорлонд ордог.Орчин цагтай хөл нийлүүлчихээд ядаж сүүлийн 25 жил болоход бид 3 хан сая иргэдийнхээ нийтийн жорлонгийн асуудлыг ч шийдчихэж чадсангүй.
Ядаж бүр өөрсдийн орох ,өөрсөнд нь хэрэгтэй жорлонг шийдүүлэх гээд сүрхий гүйж яваа нь ч алга.Хаа таарсан газраа ялгадсаа асгаад л гүйцээ.
Гудамжинд гэнэт сандраад жорлон хэрэгтэй болоход 00 – ашиглуулах албан газар ,дэлгүүр үйлчилгээний газар, нийтийн бие засах газар аль нь ч алга.
Тэгсэн атлаа л дээр доргүй аягүй их хөгжил ,том том брэнд, машин , сайхан гэр орон, соёл шаардсан хүссэн ,нэхсэн улсаар нэг дүүрчээ.
Өөрийн асуудлаа огтхон ч шийдэж чадахгүй, бүүр өргөө гэртээ нэг аятайхан хүнэрхүү амьдарч чадахгүй атлаа л бусдын амьдралыг заагч ,чиглүүлэх гээд л дүгнэх гээд оролдчихноо.
Ядаж л хүн бүр биш гэхэд өрх бүр ганц ганц мод тарьчихаад түүнээ хариуцаж олигтойхон ургуулчихдагсан бол тэр чинь амьсгалах агаарт чинь нэмэртэй.
Болд, Дулмаатай ,Цэцгээтэй байж л энэ орчлонгийн амьдрал чинь танд надад ,бидэнд өнгө гэрэл, сүүдэр эгшиг хөг өгдөг нэмдэг.
Тэгэхээр Дулмаад тохиолдсон юм надад ямар тохиолдох биш гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл үгүй л дээ.
Баян ,ядуу хүний амьсгалдаг агаар тусгай байж чаддаггүй юм шүү дээ ккк.
Харин ордог жорлон өөр ,унтдаг ор одоохондоо өөр байж болох ч сандарсан үед бол бүгд л шилээд явахын ч аргагүй ээ .
Ядахад баян, ядуу хүн үхээд очдог газар тусдаа биш л дээ.
Эцэст нь юу хэлэх гэсэн юм бэ гэвэл үнэндээ өөрт хамаагүй бүхэн хамаатай болдог орчлонд л бид амьдардаг юм шүү дээ.
Хар амиа хичээх ,бэртэгчин явах , өрөөлийг тавлах, тохироогүй дүн тавих, энэ бүхэн үнэндээ огт хэрэггүй эд л дээ.
Яагаад гэвэл амьдрал чамд ,надад яг адилхан магадгүй түүнээс ч ” долоон дорыг” амсуулах гээд бэлдэж байдаг аа….
Дээрээс нь бас нэг ой гутмаар юм нь Монголчууд бид нэг хүнтэй муудлаа , эр нөхөр олох гэж , хулгай нь илэрлээ, үнэнийг нь хэллээ гээд л хорсоод, хорлоод бөөдөж хараал жатга гээд гүйлдэж явах .
Яагаад өрөөлд биш өөртөө ,цаашлаад үр хүүхэддээ бусдад хүссэн зовлонгоо худалдаж нааж буйгаа ухаардаггүй юм бэ ????
Хараал хар толгой дээр гэдэг эртний амтай , улбаатай үг байдаг юм ш дээ таминь ээ.
Муу хужаа, муу Солонгос , дандаа бусад хүмүүс л муу….
Үнэндээ бид Монголчууд тэр муулдаг Хужаагаасаа хүртэл юугаараа тэгтэл илүү юм бэ ????
Бандаашаа ч ядаж хийгээд өмсөж чаддаггүй л биз дээ бид ?
Өөрснөөсөө бусдыг муу муухай гэж амаараа харлуулах амархаан.
Харин ачир дээрээ үнэхээр тэр муу муухай нөхрөөсөө өөрөө юугаараа илүү юм бол гэдгээ л сайн хар өөрийгөө .
Өрөөлийн муухайгаас илүү өөрсдийн минь муухай илүү гутамшигтай.
Өнөөдрийг биш маргаашийг, маргааш биш нөгөөдрийг, үхэх хүртлээ юу эсийг туулж амсахаа мэддэг нэг ч хүн үгүй л дээ .
Хулганайн Тэргэл Чикаго хот
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэн хэлжээ.
Sanal neg bna
Муу хужаагаас ч дор орохгүй, бас харьцуулах ч үгүй харин солонгос хүмүүсийг бол үнэн хүндэлнэ шүү