Өндөр өртөгтэй вакцин эмзэг бүлгийнхэнд хүрдэггүй
Халдварт шарын эсрэг вакцинжуулах ажил орон даяар эхэлжээ. Энэ удаа “А” вирүсээр үүсдэг шарын эсрэг вакцинжуулж байгаа юм.
“А” шар нь ундны ус, самраар маш их тархаж байгаа аж. Эдгээрийг хэрэглэгчид нь голдуу эмзэг бүлгийнхэн хийгээд гэр хорооллынхон юм байна. Гэтэл вакцин хийлгэхийн өмнө шинжилгээ өгдөг бөгөөд үнэ нь 5000 төгрөг гэнэ. Вакцин хийлгэх өөрийн өртөг нь 28100 төгрөг учраас дээрх хэрэглэгчиддээ хүрдэггүйг мэргэжилтнүүд ч хэлж байна.
URL: