Мөнгөн усны наймаа бол залилан гэв

b4c2d675ed2e0b63originalМөнгөн ус буюу гидрагирум. Менделеевийн үелэх системийн 80 дахь химийн элемент. Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар “Мөнгөн ус”-ыг “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д хамруулсан.

Гэтэл сүүлийн үед уг хорт, аюулт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээ, фэйсбүүкээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны Зил хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна, эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг, хятад иргэд өндөр үнээр худалдаж авна” гэх иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэн энэхүү цуурхалд итгэж, хохирсон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон аж.

UNEN.mn

URL:

Сэтгэгдэл бичих