Forbes хамгийн баян Оросуудын жагсаалтыг нийтэлжээ
Forbes сэтгүүл Оросын хамгийн баян хүмүүсийн рейтингийг нийтэлжээ. Forbes, ОХУ-ын 200 баян иргэдийн эд баялгийг 460 тэрбум доллар гэсэн байна.
ОХУ-ын баячуудын жагсаалтыг «Новатэк» болон «Сибур»”-ыг хамтран эзэмшигч Леонид Михельсон тэргүүлсэн байна. Тэр хоёр дахь жилдээ ОХУ-ын хамгийн баян болж байна. Түүний хөрөнгийг 18.4 тэрбум доллар гэж тооцож байна.
Хоёрт “Северсталь”-ийн ТУЗ-ийн дарга Алексей Мордашов орсон ба 17.5 тэрбум долларын хөрөнгөтэй. Өнгөрсөн жил тэр зургаад бичигдэж байсан юм. Нэг жилийн хугацаанд тэрээр 6.6 тэрбум доллар олж чаджээ.
Харин “Новолипецкого металлургического комбинат”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Владимир Лисин 16.1 тэрбум доллараар хамгийн баян гурван хүний нэг болжээ.
Эхний арван баянд Волга группын эзэн Геннадий Тимченко (16.1 тэрбум ам.доллар), USM Холдинг-ийн үүсгэн байгуулагч Алишер Усманов (15.2 тэрбум ам.доллар), “Альфа-групп”-ын хамтран эзэмшигч Михаил Фридман (14.4 тэрбум $), орж ирсэн “Интеросс” болон “Норильск Никель”-ийн Ерөнхийлөгч Владимир Потанин (14.3 тэрбум ам.доллар) нар орсон аж.
М.Баяр
gereg.mn
URL: