Х.Уртнасан: Би “Чио Чио Сан”-д сэтгэл зүрхээ, өөрт байгаа бүхнээ шингээсэн
Тэртээ 1967 онд манай тайзнаа “мэндэлж” байсан “Чио Чио Сан” Монголын үзэгчидтэй уулзаад хэдийнэ хагас зуун жилийг үджээ. Эрвээхэй хатагтайн дүрд дуурийн театрын үе үеийн сопранууд дуулж ирсэн ч Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин X. Уртнасанг гүйцэх нь үгүй хэмээн үзэгч олон ярьдаг.
Залуу нас, гоо үзэсгэлэн, хүчирхэг хоолойгоороо цагийг эзэлж явсан тэрбээр дэлхийн алдарт Большой театрын тайзнаас эхлээд дэлхийн олон тайзан дээр “Чио Чио Сан ”-аа дуулж, энэ л дуурьд хамгийн сүүлд дуулж, их тайзаа орхин одсон. X. Уртнасан хатагтайн нэрийн хуудас нь болсон Эрвээхэй хатагтай буюу “Чио Чио Сан ’’ дуурийн талаар түүнтэй ярилцлаа.
-“Чио Чио Сан” дуурийг таны нэрийн хуудас болсон бүтээл гэдэг. Энэ онд Монголын дуурийн театрын тайзнаа тавьсны 50 жилийн ой тохиож байна. “Чио Чио Сан” дуурьт анх дуулж байсан үеэс тань ярилцлагаа эхэлье?
-“Чио Чио сан” бол миний нэрийн хуудас гэж хэлж болохоор жүжиг байгаа юм. Гадаад дотоодын олон театрын тайзан дээр олон партнёр, удирдаачтай дуулж байсан. Тэмцээнд хүртэл дуулж ирсэн. Би хоёр багштай хүн. Нэг нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав. Нөгөө нь Болгарын ардын жүжигчин Георги Димитровын шагналт (манайхаар бол Төрийн шагнал) олон улсын тэргүүлэх зэрэгтэй профессор Христо Бръмбаров.
Болгар багш минь надад “Дуучин хүн олон дүрд дуулснаараа биш нэг дүрийг дуулж, тэр нь алдар хүндэд хүргэдэг юм. Чиний хувьд тэр нь “Чио чио Сан” байх шүү гэж би бодож байна. “Чио Чио Сан”-ыг сайн хийгээрэй” гзж хэлж байсан. Би хамгийн анх Болгар багштайгаа хамт Чио Чио Сан хийсэн.
Театртаа ирсэн даруйдаа “Чио Чио Сан”-тай танилцаж, дүр болгож авч байлаа. Дүр гэдэг бол цаасан дээр бичсэн үг, нот байдаг. Дуучин, жүжигчин хүн амилуулаад ирэхээр хүн болдог. Би “Чио Чио Сан”-д сэтгэл зүрхээ, өөрт байгаа бүх зүйлээ шингээж, гаргасан дүр юм.
“Чио Чио Сан”-ыг 1967 онд анх манай тайзнаа тавьж байхад гавьяат жүжигчин М.Найдалмаа зэрэг сайхан дуучид дуулж байсан. Дуулахыг нь хараад энэ дуурьт дуулж үзэх юмсан гэсэн уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл байсан. Үүнийгээ биелүүлж, түүгээр ч барахгүй дэлхийн шилдэг таван театрын нэгд ордог Большой театрын тайзан дээр хүртэл дуулж байсан.
Энэ жүжиг бол надтай салшгүй холбоотой, миний амьдрал, түүхтэй их холбоотой. “Чио Чио Сан”-ыг амилахад миний сэтгэл зүрх түүн дотор цохилж, сэтгэл гаргаж хийсэн болохоор үнэтэй байрт тавьдаг юм. “Чио Чин Сан” бол миний хайртай дүрүүдийн нэг. Намайг дэлхийн театрын тайзан дээр гартал өөд нь татсан жүжиг юм. “Чио Чио Сан” бол манай дуурийн театрт хэдийнэ байр сууриа олсон, 50 жил ургасан бүдүүн мод болсон байна.
-Болгар багш тань таны нэрийн хуудас “Чио Чио Сан” болно гэдгийг аль эрт олоод харжээ. Их л сонин хувь тохиол шиг санагдлаа.
-Олон газар “Чио Чио Сан”-ыг дуулж явахдаа “Хүний багш гэж яасан их нэнт шувт хардаг юм бэ” гэж багшийгаа бодож байлаа. Туршлагатай л хүний л зан байх. Багш намайг анзаарахдаа “Гадаад үзэмж нь байна. Өөрөө дуулж чадаж байна. “Чио Чио сан” л илүү зохих юм байна даа” гзж бодсон байх гэж санадаг.
-“Чио Чио Сан”-ыг Монголын тайзнаа нутагшуулсан нь тухайн үед сонгодог урлагт гарсан нэгэн дэвшил байсан уу?
-“Чио Чио Сан”-ыг тавьснаараа Монголын дуурийн театр дэлхийн дуурийн театруудтай зэрэгцэж очсон. Яагаад гэвэл “Энэ улсын, тэдний дуурийн театрт юу дуулдаг юм, ямар бүтээл байдаг юм” гээд ирэхэд урын санд нь “Чио Чио Сан” байх юм бол “Өө Чио Чио Сан”-ыг тавьсан юм уу. Мундаг театр байна” гэж ярьдаг. Тиймээс энэ утгаараа Дуурь бүжгийн эрдмийн театрыг сонгодог театр болгоход нь хувь нэмэр оруулсан ийм жүжиг юм.
-Та “Чио Чио Сан”-ыг дуулж уралдаанд орж байсан гэлээ. Энэхүү уралдаанд та ямар амжилттай оролцсон бэ?
-Болгарт болсон дуурийн залуу дуулаачдын уралдаанд “Чио Чио Сан”-ыг дуулж оролцож, шагналт байрт шалгарч байсан. Уралдааны дараагаар шагналт байр эзэлсэн дуучид Болгарын олон хотоор явж дуулсан. Ингэж явахад үнэхээр сайхан хүлээж авсан. Болгарын үзэгчид намайг сайн мэддэг болсон. Мэргэжлийн улсууд сайхнаар үнэлж, сайхан хүлээж авсан. Нэртэй сайхан дуучидтай хамт дуулж байлаа. Тэр үед гэрээ хэлэлцээр гэж мэддэггүй байсан. Италиас хүмүүс ирээд манайд очиж “Чио Чио Сан”-д дуулаач” гэж урилга тавьж байлаа. Тэгэхээр нь “Би мэдэхгүй ээ. Манай Соёлын яам л мэднэ” гэж байсан юм. Нийгмийн байдал тийм л байлаа даа.
-Та дэлхийн шилдэг театрын нэг Большой театрын тайзнаа дуулсан Монголын анхны эмэгтэй. Энэ театрын тайзнаа дуулах завшаан танд хэрхэн тохиосон бэ?
-1984 онд Монголын соёлын өдрүүд ОХУ-д болсон юм. 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглолт хийсэн. Тэр үед сайхан ч концерт тоглодог байлаа. Энэ тоглолтын үеэр намайг дуулахыг хараад Большой театрын буюу концертын байгууллага урьсан. Галт тэргэнд суугаад өөр тийшээ явах гэж байхад ‘Таныг Большой театрт “Чио Чио Сан”-д дуулж өгнө үү хэмээн урьж байна” гэсэн.
Дэлхийн номер нэг “Чио Чио Сан” гэгддэг ЗХУ-ын ардын жүжигчин Масия Биешү тэр үед ид дуулж байсан. Тэр хүний дуулж байсан тайзан дээр, партнёртой нь, үс хэрэглэл, хувцсыг нь өмсөөд дуулж байсан. Дэлхийн нэгдүгээр театрын тайзан дээр ирчихлээ гэж дотроо их л эмээж гарч байлаа. Мэргэжлийн хүмүүс ч их сайхан хүлээж авсан.
-Таныг Большой театрын тайзнаа дуулж байхад таны тухай гаднын хэвлэлүүд бичиж байсан гэсэн. Таны ур чадварын тухай юу гэж бичсэн байв?
-Сайн, сайхан дуулж байна гэж магтсан л байдаг юм.
-Большой театрын тайзнаас гадна өөр аль улсын тайзнаа “Чио Чин Сан”-ыг дуулж байсан бэ?
-Большой театраас гадна Кремлийн ордонд “Евгений Онегин”, “Тоска”, “Чио Чио Сан”-ыг дуулж байсан. Душанбе, Узбекисган, Новосибирск, Якутск зэрэг олон газар дуулж байлаа. Дуулах бүхэнд л мэргэжлийн нөхөд минь сайхан хүлээж авч, үнэлдэг байсан. Ингэж сайхан хүлэзж авахад тухайн үед манай Дуурийн театрт ажиллаж байсан найруулагч, удирдаач нар гол үүрэгтэй.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, алдарт удирдаач Ж.Чулуун, Д.Лхасүрэн багшийнхаа найруулснаар дэлхийг тойроод тоглоход сайхан хүлээж авч байсан. Тэгэхээр манай ахмадууд үнэхээр сайхан мэдлэг боловсролтой, соёлтой хүмүүс байжээ. Монголынхоо сайхан театрын тайзнаас олон улсын театрын тайзан дээр гартал дуулсан явдал бол энэ театрын бөгөөд энэ хамт олон, партнёруудын ач гавьяа юм.
-Анх Эрвээхэй хатаггайд дуулж эхлэхзд таны партнёрт хэн дуулдаг байсан бэ?
-Пинкертонд миний багш, ардын жүжигчин Г.Хайдав, гавьяат жүжигчин Д.Банди нар дуулдаг байлаа. Их сайхан партнёрууд байсан. Хажуугийн хамтран тоглогч гэдэг бол хүний амжилтын тал хувийг авч явж байдаг.
-“Чио Чио Сан” таны амьдралд ямар чухал байр эзэлдэг талаар дээр хэлсэн. Мөн та алтан тайзаа “Чио Чио Сан”-аар үдэж байсан гэсэн?
-Би их урлагт 40-өөд ажилласан. Хамгийн сүүлд 50 настайдаа ‘Чио Чио Сан”-д дуулаад зодог тайлсан. Хүн амьтанд зодог тайлах тоглолт ч гэж хэлээгүй. Ж.Чулуун багш маань удирдаж байлаа. Зохиолоороо бол “Одоо би 15-тай гэж дуулдаг” байхгүй юу. Тэгэхэд нь “Одоо би 50-тай” гээд дуулсан үзэгчид нэг нирхийж ирснээ чимээгүй болсон. Багш минь “Чи сая юу гээд хэлчих вэ” гэхээр нь “Багшаа би харин тэглээ” гэсэн “Өө тийм үү” л гэж байсан. Удахгүй болох тоглолтод миний шавь, залуу дуучин Б.Энхнаран ‘Чио Чио Сан”-д дуулна. Очиж үзнэ дээ гэж бодоод, баярлаад л сууж байна.
-Та Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа гурван бүтээл найруулан тавьсны иэг нь “Чио Чио Сан” юм билээ. 1991 онд найруулан тавьсан гэж Дуурь бүжгийн театрын цахим хуудаст бичсэн байсан.
-“Чио Чио Сан”-гийн хоёр дахь редакцыг хийж найруулан 1991 онд тавьсан. Энэ найруулгаар одоог хүртэл явж байгаа. Д.Лхасүрэн багшийгаа байхад өөрөө тоглож байсан үе, гадаадын театраас сурч мэдсэн зүйлээ оруулаад найруулж байсан юм. Миний найруулсан “Чио Чио Сан”-д Ардын жүжигчин Б.Жавзандулам, Дорноговийн театрын Нарантуяа, Болгарт төгссөн Цэцэгээ нар дуулж байсан.
“Чио Чио Сан”-аас гадна “Шидэт ваар” хүүхдийн жүжиг, “Хар хорум” дуурийг найруулсан. Концерт бол олныг найруулж байлаа. Миний мэргэжил дуучин л даа. Гэхдээ би найруулагчийн хоббитой, сонирхолтой.
-Үе үеийн сопрано хоолойтнууд “Чио Чио Сан”-д өөрийгөө сорьж ирсэн. Таны сэтгэлд хамгийн их нийцсэн нь хэн бэ?
-Би ерөөсөө дуучдыг тэр нь тийм, энэ нь ийм гэдэггүй шүү дээ. Яг над шиг дуулах хүн байхгүй. Бүгд өөр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бүгд л сайхан дуулж байсан. Заримынх нь бие хаа гоё, зарим нь дуулах нь, зарим нь жүжиглэх нь гоё. Яг хүнийг хэвлэсэн шиг адилхан байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс би өөрөөрөө хэмжиж болохгүй. Би өөрийнхөөрөө дуулсан. Миний дуулсан минийхээр л үлдэнэ. Одоо манай үзэгчид 1960-аад оны үзэгчид шиг энэ дуурьт юу гардаг юм бол гэж үзэхээр ирдэггүй. Сүүлийн үеийн дуучдаас хэн нь дуулах нь уу, хэн нь хэнээсээ илүү сайн дуулах нь вэ гэж ирж үздэг болсон байна. Манай үзэгчид дуучдыг бишрэн шүтэж байна. Дуучид ч сайхан дуулж байна. Ж.Пуччинийн “Чио Чио Сан” бол сонгодог урлагийн алтан сан хөмрөгт орсон бүтээл юм.
-Таны шавь Б.Энхнаран энэ бямба гаригт болох “Чио Чио Сан”-д дуулна. Түүнтэй өмнө ярилцаж байхад “Багшийн хамгийн сайхан дүр нь “Чио чио сан” гэж хэлж байсан. “Чио Чио Сан”-г бүтээж байхад хамгийн сайхан урмын үгийг танд хэн хэлж байв?
-Болгарт уралдаанд оролцож байхад сүүлчийн шатанд 10 хүн үлдсэн. Англи, Болгар зэрэг олон улсын дуучидтай шилдэг 10-т үлдэж байлаа. Тэр үед бусад орны дуучид надаас “Монголд дуурь байдаг. Тэр дундаа ‘Чио Чио Сан” байдаг. Монголд шүү дээ. Та гадаадад байдаг Монголын харьяат хүн юм уу, Монголдоо байдаг Монгол хүн юм уу” гзж надаас итгэж ядаад асуусан. Тэгэхэд нь би “Би Монгол хүн. Монголдоо л байдаг. Монголынхоо театрын дуучин хүн дээ би” гэж байсан. Тэд ‘Таны дуулж байгаа ‘Чио Чио Сан” эх хувилбар нь юм шиг санахдаж байна. Та сайхан дууллаа. Танд баяр хүргэе” гэж мэргэжлийн нөхөд маань хэлдэг байсан. Дуугаар биш бүтэн дууриар Англи, Америк, Италийн дуучидтай тэмцэлдээд дөрөвдүгээр байранд орсон болохоор гайгүй байсан юм болов уу даа гэж өөртөө омогшдог байсан даа.
-Таныг “Травиата”-д анх дуулж байхад аав, ээж тань сүүний машинаар ирж үзэж байсан тухай дурссан байсан. “Чио Чио Сан”-д дуулахад аав, ээжтаиь ирж үзэж байв уу?
-Аав ээж минь хөдөөний улсууд байсан. Охин нь дуулж байгаа юм чинь заавал ирж үзнэ. Гэхдээ ойлгохгүй л дээ. Ямар сайндаа л аав минь орж ирээд баяр хүргэж байгаа юм уу яаж байгаа юм бүү мэд. “Хөөе нөхөр минь. Хаа хамаагүй хутга шөвөг биендээ хүргээд л байх юм. Хутга сунадаг гэдэг юм шүү. Яасан айхтар болгоомжгүй далайдаг юм” гээд загнаж байсан. Аав минь л тэгж байсан юм.
-Анх “Чио Чио Сан”-ыг дуулахаас эхлээд зодог тайлах хүртэл ардын жүжигчин Ж.Чулуун багш тантай хамт байжээ. Таны дуулалтыг магтаж, сайшаалын үг хэлж байв уу?
-Ж.Чулуун багш хүнийг магтдагтүй хүн байсан юм. Удирдаж байгаа байдлаар нь л Ж.Чулуун багш намайг тоож байна уу, тоохгүй байна уу гэдгийг мэднэ. Энэ хүн бол том хүн. Бид нар түүнийг хүндэтгэнэ. Тэр хүн юм хэлэхгүй бол бид асуух эрх байхгүй. Багш тэр олон ‘Чио Чио Сан”-д дохихдоо “Сэтгэлд нь таарч байгаа байх” гэмээр гоё сайхан дохиж байсныг нь санадаг. Тэр нь л надад шагнал. Энэ олон удаа дуулахад намайг гадаадын тайзан дээр гартал ажиллаж өгсөн. Энэ бол надад өгсөн үнэхээр том шагнал юм. Түүнээс биш би Ж.Чулуун багшаас “Чи мундаг байна. Гоё байна” гэсэн үг хэзээ ч сонсож байгаагүй. Бусад нь бол магтаж л байг хамаагүй. Ж.Чулуун багш бол тэгдэггүй хүн байхгүй юу.
-Сонгодог урлагийн алтан үеийнхний үлдээсэн өвийг энэ цагийн залуус түүчээлэн авч, дэлхийн олон улсад Монголын сонгодог урлагийг таниулж явна. Магадгүй та бүхний хувьд энэхүү амжилтаар хамгийн их бахархаж суугаа байх.
-Манай дуурийн дуучид дэлхийд данстай болчихлоо. Энэ залуучуудтай ярилтгүй. Манай залуучууд Итали, Америкт дуулдаг болсон. Миний хувьд залуу хүүхдүүдийнхээ амжилтад үргэлж баярлаж, бахаддаг. Би хүний амжилтад өөрөөсөө илүү баярлаж сурсан. Түүгээрээ ч өөрийгөө тэжээж явдаг.
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ балиар эмгэн алдар дуучин Загдсүрэн гуай, театрын алдан гуралдай гэгддэг Цэцгээ нарыг өөрөөс нь илүү болохоор замаасаа зайлуулах ажлыг яг солонгос кинон дээр гардаг шиг гүйцэтгэж, өөрөө үлдсэн гэдэг. Дарга нарын бөгсийг доллож, арга заалхай хийж, хүмүүсийг элдэвээр гүтгэж явсаныг чинь мэдэх хүн зөндөө байгаа. Түүх хуучрахгүй, одоо түүний нүүр лүү нулимах хэрэгтэй.
Худал хуурмагын туйл болсон чавганц чи дуу хоолойгоор биш ховоор, хороор хоол хийж амьдарсан гэдэг биз дээ. Олон сайхан дуучинг гүтгэж дарсан түүхийг чинь нэгэн нэвтрүүлэгээр гаргаж байсан. Одоо болтол үхээгүй юм уу