ХАНБОГД СУМ ЦЭВЭР УСНЫ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

8839

Өмнөговь аймгийн Ханбогд сум уул уурхай түлхүү хөгжсөнтэй холбоотой сүүлийн жилүүдэд хөдөлгөөнт хүн ам эрс нэмэгдсэн. Хүн ам олноор төвлөрөхийн зэрэгцээ говь нутагт ундны усны хэрэглээ ихэссэн бөгөөд Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд уг компаний 6,9 сая долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд ус цэвэршүүлэх байгууламжийг барьж 4 сарын 18-нд ашиглалтанд орууллаа.

Энэхүү байгууламж нь хоногт 2600 метр куб усыг цэвэршүүлдэг ба 13000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай юм. Цаашлаад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлвэл 35000 хүнийг цэвэршүүлсэн усаар хангах боломж байгааг онцолж байлаа. Цэвэр усны байгууламжтай болсноор хатуулаг өндөртэй говийн усыг цэвэршүүлэн хэрэглээд зогсохгүй олон давуу талууд бий болж байна.

ХАНБОГД СУМ ЦЭВЭР УСНЫ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

 

ХАНБОГД СУМ ЦЭВЭР УСНЫ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

 

ХАНБОГД СУМ ЦЭВЭР УСНЫ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

 

ХАНБОГД СУМ ЦЭВЭР УСНЫ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО


URL:

Нэр: Хөх чоно Огноо: 20 April 2017

Зайлуул муу Дэмбрэл юм үзээгүй юм гэж зах дээрээс хуучин юм аваад өгөх их л баярлаж байлаа гэдэг шиг хамаг баялагаа алдаж байж…Өвөг дээдсийн хэдэн үеээрээ ундаалж ирсэн. Булаг шандыг нь ширгээгээд хамаг эрдэс бодисийг нь устагсан усны цэг байгуулж байхад юунд баясдаг байна аа??? Төрийн түшээд нь бөөн бөөнөөрөө очоод л ард түмнийхээ толгойг угаагаад л…ээ халаг гэж ийм л юм үзэх гэж энэ үед төрждээ бид чинь…

Сэтгэгдэл бичих