Ким Чен Уны тухай сонирхолтой баримтууд

Сүүлийн үед олон улсын тавцанд болж буй хэрэг явдлуудтай холбоотойгоор дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарал Умард Солонгос руу хандаж болж байгаа билээ.

758032458f80f05e7a7371

Нам, төрийн тэргүүн Ким Чен Ун чэнэхүү бүх нийтийн анхаарлын төвд байгаа нь эргэлзээгүй.

Умард Солонгос түүний удирдлагаар хэд хэдэн цөмийн туршилт хийснийг олон орны удирдагчид буруушаан, шүүмжилсэн билээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг Ким Чен Ун гэгч хэн бэ гэдгийг сонирхож байдаг хэдий ч,тэр дэлхийн хамгийн учир битүүлэг удирдагчдын нэг хэвээр байгаа бөгөөд тиймээс түүний тухай баримттийм ч ихбиш юм.

Тийнхүү Умард Солонгосын удирдагчийн тухай зарим сонирхолтой баримт дурдая:

Ким Чен Ун нэгдүгээр сарын 8-нд төржээ, гэвч яг төрсөн он нь тодорхойгүй, энэ нь 1982, 1983 юмуу 1984 он байж болох

Ким Чен Ун бол БНАСАУ-ын удирдагчасан Ким Чен Ирболон түүний гуравдахь гэргий, балетчинасан Ко Ён Хи нарын бага хүү юм. Тэр нэг ахтай байсан бөгөөд бас бүсгүй дүүтэй.

Төрсөн он нь зөрүүтэй байдгийг тэрээр ахимаг харагдахыг хүсдэг гэдгээр тайлбарладаг байна. Түүнийг 1983 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэжБНАСАУ-ын удирдагчид эхлээд мэдэгдэж байсан юм.Гэвч дараа нь албан ёсны он өөрчлөгдөж, тэр нэг насаар ах гэж эрх баригчид ярих болжээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан эхний хувилбарыг дэмждэг байна.

Ким Чен Ун Швейцарт сурч байсан

Ким Чен Ун Өмнөд Солонгосын тагнуулын албаны нотлож байгаагаар, Ун Пак нэртэйгээр Берн хотын Олон улсын сургууль төгссөн байна. Хуучин нэг ангийнхан нь түүнийг ихэнх цагийг байрандааөнгөрүүлдэг даруй оюутан байсан гэдэг бөгөөд гэхдээ тэр хошин шогийн мэдрэмжтэйг дурдсан байдаг.

Ким Чен Ун сагсан бөмбөг тоглох дуртай байсанбөгөөд Майкл Жордоныг биширдэг байжээ. Нэг курсийнхнийх нь хэлснээр,Ким Чен Ун Швейцарт сурч байхдаа Жордоны зураг бүхий зурагт хуудсыг өрөөндөө хадсан байдаг байж.Ким Чен Ун өөрөө сагсан бөмбөг дажгүй тоглодог байсныг басдурдаж байжээ.

Солонгосын ирээдүйн удирдагч хожигдох дургүй байсныг нь нэг ангийнхан нь бас хэлдэг байна.Үүнээс гадна, тэр Nike-ийн гуталд дуртай бөгөөд түүнд өч төчнөөн ийм гутал байдаг байжээ.

Швейцарт сурсныхаа дараа тэр цэргийн боловсролтой болохоор эх орондоо эргэж ирсэн байна.

Эх орондоо эргэж ирснийхээ дараа Ким Чен УнКим Ир Сений нэрэмжит их сургууль, Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургуульд ахынхаа хамт сурч байжээ. Эцгийгээ нас барсны дараа тэр туршлагагүй байсан хэдий ч, улс төр, цэргийн хэргийн албан тушаалд ахиж эхлэжээ.Тэр генерал,Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны цэргийн төв комиссын орлогч дарга, ТХ-ны гишүүн болжээ.

Ким Чен Унд зориулан “Алхаа” гэдэг дуу зохиожээ

Энэ нь дуу нь Зөвлөлт Холбоот Улсын үеийн дууг санагдуулдаг аж. “Манай адмирал Кимийг” даган алх хэмээндуунд уриалдаг байна.

Умард Солонгосын олон оршин суугч Ким Чен Уныг залуу Ким Ир Сен хэмээн үздэг аж

Ким гадаад төрх, халимаг болон зан төрхөөрөө өөрийн өвөө Ким Ир Сентэй тун адилхан. Залуу Кимөвөөтэйгээ улам адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх цуу яриа ч байдаг бөгөөд гэхдээ Умард Солонгосын албаны хүмүүс үүнийг нотлодоггүй байна.

Ким Чен Унэцгийгээ нас барсны дараа Умард Солонгосын дээд удирдагч болсон юм

Эцгийгээ 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд нас барсны дараа Ким Чен Ун 30 орчим настайдаатөрийн тэргүүн болсон билээ. Тийнхүү тэр тус орны хамгийн залуу төрийн тэргүүн болж,цөмийн зэвсгийн сан, дэлхийд дөрөв ордог томоохон армийг өвлөн үлджээ.

2013 оны арванхоёрдугаар сард Ким Чен Ун өөрийнх нь эсрэг үймээн дэгдээхээр бэлтгэж байсан гэх хэргээр авга ахыгаа цаазлахыг тушаасан гэдэг

Түүнийг цаазласны дараа Ким гэр бүлийнх нь хүрээнд “цэвэрлэгээ” явуулсан гэх цуу яриа тарж байсан юм.Гэвч удирдагчийн авга ахын гэр бүлийнхнийг бас цаазласан гэдгийг Их Британид суугаа Умард Солонгосын элчин сайд няцаасан юм.

Тэр гэр бүлтэй, хүүхэдтэй

Умард Солонгосын удирдагчид хувийн амьдралаа ил гаргаад байдаггүй, гэвч Ким Чен Унгэргийнхээ хамт олны өмнө байнга шахуу гардаг. Түүний гэргийг Ли Соль Жу гэдэг. Элдэв цуу ярианаас үзвэл, өмнө нь тэр дуучин, бүжигчин байжээ. Гэвч хос гэрлэлтээ хэзээ бүртгүүлснийг хэн ч яг мэддэггүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр, тэд 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байж мэдэх ажээ.

Үүнээс гадна, тэгэхэд тэд нэг хүүхэдтэй байсан гэх цуу яриа байдаг.Бусад мэдээгээр, Кимийн ууган хүүхэд нь 2010 оны сүүлчээр юмуу 2011 оны эхээр төржээ.Тэдний хоёр дахь хүүхэд 2012 оны төрсөн байна. Энэ нь охин хүүхэд гэж таамагладаг байна. Үүнээс гадна, гурав дахь хүүхэд нь 2015 онд төрсөн гэх цуу яриа байдаг.

Ким Чен Ун сагсан бөмбөгчин Деннис Родманыг урьжээ

Америкийн нэртэй сагсан бөмбөгчин байсан Деннис Родман телевизийн НВО сувгийн Vice шоуны зураг авалтын үеэр 2013 оны гуравдугаар сард Умард Солонгост ирж, Ким Чен Уны хамт баярын хүлээн авалтадоролцсон байна. Түүний гэр бүлийн бараг бүх гишүүн “Chicago Bulls” клубийн шүтэн бишрэгч ажээ. Түүний эцэг нь “Chicago Bulls” клубийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа Майкл Жордоны оролцож байсан бүх тоглолтын бичлэгийн цуглуулгатай байсан гэдэг.Үүнээс гадна,тэр 2001 онд Жорданыг урих бодолтойбайжээ. Гэвч ингэж амжаагүй аж.

Кимийн амь насыг бүрэлгэх гэсэн гэх цуу яриа 2013 онд таржээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр, нэг генералыг албан тушаалаас нь буулгасныдарааКимд дургүйцсэн Умард Солонгосын хэсэг хүмүүс түүний амь насанд халдах гэж оролдсон байна.

Тэр хяналтаа бататгах зорилгоор илүү дайнч авиртай болсон хэмээн таамагладаг.

Тэр Өмнөд Солонгосоос бүх харилцаагаа таслаж,өмнөд хөрш болон АНУ-д цөмийн цохилт өгнө хэмээн сүрдүүлж байсан юм. Түүний эцэг болон өвөө ч мөн ингэж сүрдүүлж байсан ч, үүнийгээ хэрэгжүүлж байгаагүй билээ.

Ким Чен Уны ахын амь насыг Малайзын нисэх буудалд бүрэлгэсний дараа өргөн цараатай мөрдөн шалтгалт явуулжээ

Ким Чен Ирийн 45 настай хүү, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам хоёрдугаар сарын 13-нд Куалу-Лумпур хотын нисэх буудалд алагдсан билээ.

Энэ хэрэгт холбогдолтой хэмээн сэжиглэн гурван хүнийг баривчилсан бөгөөдалбан ёсны бус мэдээгээр, Умард Солонгосын тусгай албаны хүмүүсКим Чен Намыг алсан байж мэдэх ажээ. Кимийн засгийн газар эсэргүүцэж байсан ч, Малайзын цагдаагийн байгууллага задлан шинжилгээ хийлгэж,мөрдөн байцаалтаас үзвэл, энэхүү аллагад холбогдолтой байж болох Умард Солонгосын болон бусад орны хүмүүсийг нэрлэсэн байна.

2017 оныгуравдугаар сар гэхэд хоёр орны хоорондын маргаан газар авчэхлэжээ. Энэхүү аллагыг зохион байгуулсан гэж Умард Солонгос болон түүний засгийн газрыг Малайз улс шууд буруутгасан байдаг.Малайзын иргэдийг гарч явахыг хориглосон зарлигийг Умард Солонгос гаргаж,харин Малайз үүний хариуд Умард Солонгостой байгуулсан харилцан визгүй зорчих хэлэлцээрийгцуцалжээ.

Трампыг ерөнхийлөгч болсноос хойш хоёр орны харилцаа дахин дээд цэгтээ хүртэл хурцдав

Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гармагцаа л цөмийн зэвсгээ хураахыг Умард Солонгосоос шаардаж,хэрвээ тус орны тэргүүн энэ шаардлагыг биелүүлэхгүй бол, сэрэмжлүүлэх цохилт өгч болохыг сануулсан юм.

Америкийндэд ерөнхийлөгч Майк ПенсӨмнөд Солонгосын нийслэлд тус орны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх ёстой байсан яг тэр өдөр Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийжээ.

Үүнээс гадна, цөмийн дайн хэзээ ч эхлэж мэднэ хэмээн Умард Солонгос мэдэгдсэн юм.

С.Инда

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих