Пак Гын Хэ дуугаа хураах эмгэг тусчээ
Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд 14 жилийн ял төлөвлөсөн гэж тус улсын прокурор мэдэгдлээ. Түүнийг авилга авсан, компаниудын дансаар их хэмжээний мөнгө угааж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэх үндэслэлээр буруутган, байцааж эхэлсэн билээ.
Өдгөө 65 настай Пак Гын Хэд холбогдох хэрэг үүгээр дууссангүй түүнийг улсын нууц задруулж, найзыгаа төрийн хэрэгт хутгасан гэх мэт өөр хэд, хэдэн ёс зүйн болон хууль эрх зүйн зөрчлөөр буруутгажээ.
Хэрэв Пак Гын Хэгийн гэм буруутай нь нотлогдвол түүнд 14 жилийн ял төлөвлөх бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Пак Гын Хэ гөлрөх өвчин буюу хэт их байцаалтын улмаас шоконд ороод буй юм байна.
Т.Бат
Time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
manai eba harin ulam duu orood bna uu ygyi yu aan