Гурилын үйлдвэрүүдэд нийтлэг зөрчил ихээр илэрчээ
Шалгалтад аймаг, нийслэл дэх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй 488 аж ахуйн нэгж, иргэд байгаагаас 329 буюу 67.0% нь энэ шалгалтанд хамрагдлаа. Үүний 309 буюу 93.0% нь талх, нарийн боовны, 16 буюу 4.8% нь хэрчсэн гурилын, 4 буюу 1.2% нь гоймонгийн үйлдвэр, цех хамрагдсан байна.
Шалгалтаар нийтлэг зөрчил ихээр гаргасан байна. Тухайлбал гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй, барилга байгууламжийн 67% нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, 36.3% нь усан хангамж нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, 54.5% нь үйлдвэрлэлийн технологи дамжлага нь буруу зохион байгуулалттай, эрүүл ахуй, технологийн шаардлага хангагдаагүй
Үйлдвэрүүдэд ариун цэврийн байдал хангагдаагүй
Гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн ажиллагсдын 65% нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй, 63.3% нь үйлдвэрлэлийн байр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшээгүй Тухайлбал: Шалгалтын явцад үйлдэрлэлийн тоног төхөөрөмж, ажиллагсдаас авсан 763 арчдасны дээжинд хийсэн нянгийн шинжилгээгээр Баян-Өлгий аймагт 53.0%, Баянхонгор аймагт 28.6%, Говь-Алтай аймагт 5.0%, Орхон аймагт 44%, Өмнөговь аймагт 3.4%, аймагт 46%, Нийслэлд 33% нь шаардлага хангахгүй гарсан бөгөөд зөрчил гаргасан үйлдвэр, цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ариутгал цэвэрлэгээг сайтар хийлгэсэн байна.
Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, хүнсний нэмэлтын 59% нь дагалдуулсан баримт бичиггүй, 53,1% нь зориулалтын агуулахад технологийн дагуу хадгалаагүй, 60.5% нь түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх зориулалтын өрөө, нөхцөлөөр хангагдаагүй, 71.8% нь үйлдвэрлэлд хэрэглэх гурилыг физикийн бохирдлоос цэвэрлэх, соронз бүхий шигшигчийг хэрэглэдэггүй, 43.7 % нь мэргэжлийн технологичгүй, 63.3% нь технологийн горимд хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй
Шалгалтанд хамрагдсан үйлдвэр, цехийн 34.5% нь гурилан бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, 34.3% нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй
.Гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн 73.4% нь тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угааж ариутгасны дараа эмгэг төрөгч бичил биетний үлдэц байгаа эсэхэд шинжилгээ хийж, хяналт тавьдаггүй, 65.2% нь үйлдвэрийн дотоодын хяналтын журам боловсруулж баталж мөрдөөгүй, 42.7% нь хаяг шошгоны мэдээллийг бүрэн тэмдэглээгүй гэсэн зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Зарим газруудад хөгц, мөөгөнцөр илэрчээ
Шалгалтын явцад түүхий эд, бүтээгдэхүүний 483 дээжийг авч, аймаг, нийслэлийн итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэхэд Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймгуудад үйлдвэрлэсэн 4 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний дээжинд чийглэг, тослог, хүчиллэг зэрэг чанарын үзүүлэлтүүд шаардлага хангахгүй гарч, хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Энэ нь гурилан бүтээгдэхүүний жор орцын норм, зуурмаг бэлтгэх технологи, хадгалалтын горимыг баримтлаж ажиллаагүйтэй холбоотой
Аймаг, нийслэлийн хэмжээнд хяналтын хуудсны үнэлгээ оноог нэгтгэж дүнг гаргах, үйлдвэрлэлийн эрсдэлийн төвшинг тогтоох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зэрэг эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргахад улсын байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь төрөл бүрийн хүнсний нэмэлтийг хамгийн их өргөнөөр хэрэглэдэг тул хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлаас сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ХХААХҮЯ-аас баталсан “Хүнсний нэмэлтийг бүртгэх, хяналт тавих журам”-ыг батлаж мөрдүүлэх шаардлагатай байна хэмээн дүгнэлт гарчээ
URL: