С.Баяр, Г.Тэмүүлэн, Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Сандуй нар оффшор дансаа дэлгэх үү эсвэл албан тушаалаа өгөх үү
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталсан.
Өөрөөр хэлбэл Оффшорын эсрэг хуулийг гишүүдийн олонхоор баталсан юм. Хууль батлагдснаар оффшор данстай буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд хөрөнгөө нуусан эрхмүүд дансаа хаалгаж, хөрөнгөө татаж, түүнийгээ АТГ-т мэдүүлэх үүрэгтэй болж байгаа юм. Тус бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлээд байна.
Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид цөөнгүй байгаа юм. Эдгээр эрхэмүүдийн заримыг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн ил болгосон. Тэд Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан. Тодруулбал Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүд нь оффшор бүсэд данстай гэдгийг тэд зарласан. Мөн “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ашиг сонирхол нэгтэй гэх ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал асан Т.Очирхүү гэх МАН-ын угшил нэгтнүүд нуусан хөрөнгөө ил болгосон.
УИХ-аар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль эцэслэн батлагдснаар эдгээр хүмүүс ч дансанд байгаа хөрөнгөө эрүүлэн татахын шаардаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл хуулийн дагуу эдгээр хүмүүс оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж, С.Баяр Элчин сайдаараа, Сү.Батболд, Г.Тэмүүлэн, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар УИХ-ын гишүүнээрээ, НИТХ-ын дарга Ц.Сандуй, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар нар албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой болно.
Мөн АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой. С.Баярцогт мэдүүлэг гаргагч албан тушаалтан биш ч Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу түүнийг шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой аж. Хэрвээ дансаа үл хаалгаж, хөрөнгөө татаагүй тохиолдолд албан тушаалаас нь хүртэл огцруулах заалт энэ хуульд нэмэлтээр орж ирсэнбилээ.
Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголчууд үнэн мөнийг ухаарах цаг иржээ. Авах гээхийн ухаанаар хандаач… эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хар, эдийн засагаа хар, өнөөгийн амьдарч буй орчин ахуйгаа хар,өөрийгөө хар, үр хүүхдийнхээ ирээдүйг хар… Бидний өвөг дээдэс ийм арчаагүй яв гэж захиж үлдээсэн билүү??????
авга ах ч арай л хол биш үү. хүний нэрийг унагах гэж ядчих юм.