Дуучин Х.Мөнгөнцэцэг хөл хүндтэй болж, олны нүднээс нуугдав уу
Нийтийн дууны үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор тооцогдож явсан дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг салгасан “гол буруутан” хэмээгдээд байгаа дуучин Х.Мөнгөнцэцэгийн нэр хүнд навс унасан гэх. Дуучин хосыг салсан гэдгээ албан ёсоор зарлахаас өмнө Б.Болдтой хөтлөлцөн томоохон үдэшлэг хэсч, хүзүүний ороолтоор нь гангарч явсан шавилхан бүсгүй маань “Уулзахын хүслэн” тоглолтынхоо өмнө нэлээд эвгүй байдалд орсон.
Нөхрийнхөө гэрээс өөрийн гэсэн бүхнээ аваад гарсан дуучин Э.Чулуунчимэг хатуу үгтэй шүлгээ дайж, хайр сэтгэлд нь сэв учруулсан энэ бүх харилцааг ил болгосны дараа тэрбээр хэчнээн үгүйсгээд ч нэмэр болсонгүй. Цахим хуудсанд нь элдэв таагүй үгс чулуудаж, харааж ерөөсөн олны хэл амнаас болоод дуучин Х.Мөнгөнцэцэг тоглолтынхоо дараа хэсэгтээ л нам гүмхэн байхыг эрхэмлэсэн. Харин дуучин Б.Болд саяхан өгсөн ярилцлагадаа “Чукагийн шүлгийг уншаад их эвгүйцсэн. Х.Мөнгөнцэцэг бид хоёр нэг ангийн сайн найзууд.
Гэсэн ч, одоо Чукагийн шүлэгнээс болоод бид хоёрыг дотно харилцаатай гэж боддог хүмүүсийн итгэл улам лавширсан” хэмээн ярьжээ. Сүй тавьж өгсөн хадгаа хүртэл буцааж авсан “хэрэгт” буруутгагдаад байгаа дуучин Б.Болдын асуудал намжаагүй байтал дуучин Х.Мөнгөнцэцэгийг хөл хүндтэй болсон гэх яриа шуугиан тариад авлаа. Олны яриагаар, дуучин бүсгүй хөл хүндтэй болсныхоо дараа энэ бүх асуудлыг цэгцэртэл “ил” гарахгүй байхаар шийджээ. Тэрбээр хөдөөгүүр цэвэр агаарт зугаалан эрүүл мэнддээ санаа тавьж яваа тухай урлагийнхан шивэр авир хийлцэж эхэллээ.
factnews.mn
URL: