788 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд хорих ял оноолоо

15605_648Иргэн Т нь 2013 онд “Нью Энержи стар” ХХК-тай хуурамч бичиг баримтаар газрын тос худалдах худалдан авах гэрээ байгуулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар 375,440 литр түлш залилж бусдад 788 сая 424 мянган төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Дээрх эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

URL:

Сэтгэгдэл бичих