“Исламын улс”, “Аль-Каида”-тай нэгдэх боломж хайн хэлэлцээ хийж байна
“Исламын улс” террорист бүлэг “Аль-Каида”-гийн террористуудтай яриа хэлэлцээ хийж байгаа аж. Иракийн дэд ерөнхийлөгч Айяд Аллауи Reuters-т өгсөн ярилцлагадаа энэ тухай ярьсан байна.
Түүний хэлснээр, хоёр бүлгийн хооронд аль болох холбоотон болох тухай ярьж байгаа аж. Аллауи уг мэдээллийг Ирак дахь эх сурвалжаас авсан гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Талуудын хоорондын хэлэлцээ аль хэдийн эхэлснийг баталж байгаа аж. Сануулахад “Исламын улс” 2014 онд “Аль-Каида”цгаас тусгаарласан. Шинэ бүлэг болмогцоо нэн даруй санхүүжилтийн төлөө өрсөлдөөн болон хэт ширүүн аллага явуулж эхэлсэн.
Энэ тухайд “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аль-Завахири “Исламын улс”-ыг олон нийтэд хэтэрхий харгис хэрцгий- толгойг нь авах, болон тахил өргөж байгааг шүүмжилж байлаа.
Аллауи одоо хоёр бүлэг нэгэндээ ямар нэгэн байдлаар буулт хийж, хамтран ажиллах эсэх нь тодорхой болоогүй байна гэжээ. “Исламын улс” 2014 онд Иракийн хойд хэсгийн томоохон нутгийг эзэлсэн.
Террористуудын удирдагч Аль-Багдади уг нутаг дэвсгэр Халифатын хяналтанд орсон гэж мэдэгдсэн билээ. Энэ нь “Аль-Каида”-тай маргах нэг сэдэв байсан юм. Хэсэг хугацааны дараа, “Исламын улс” Moсул дахь байр сууриа алдаад байна.
Гэвч нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь тэдний хяналтан дор хэвээр байна – энэ нь Иракийн Kаим хот, Хавиж болон Таль-Афар болон Сири дэх де факто тэдний нийслэл Ракка юм.
М.Баяр
URL: