Нийтийн тээврийн хуваарь ингэж өөрчлөгдөв
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:
•07:00 цагт 279 автобус буюу 30%,
•07:30 цагт 697 автобус 75%,
•08:00 цагт 883 автобус 95%,
•08:30 цагт 920 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо.
Иргэдээс ирсэн санал хүсэлт, судалгаанд үндэслэн хот орчмын, алслагдсан дараах чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийн хуваарийг урагшлуулах зохицуулалт дараах байдлаар хийгджээ. Үүнд:
1.ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС 9 минут
2.ХО:1 “Бага баян-Санзай- 7 буудал-Тэнгис кино театр” 5 минут
3.Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” 6 минут
4.Ч:28 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол” 9 минут
5.Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” 6 минут
6.Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” 6 минут
7.Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” 7 минут
Өөрчлөлттэй холбогдуулан дээрх чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, урагшлуулсан цагийн хуваарийг автобусанд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Автобуснууд нь яг цагтаа явж харагдаач. ……. бүгдэд нь GPS-н төхөөрөмжүүд суулгаад Нэгдсэн төвөөс удирдвал таарна. яг л МЕТРО шиг.