200 “намчин” Эрдэнэт үйлдвэрт хурган даргаар шургахад бэлэн болжээ

f2a2213e19cdbf7ca89c774a5315439d_1200Эрдэнэт үйлдвэрт цехийн даргаас дээшхи албан тушаалд халаа солио хийж, шинээр 200 хүн томилохоор нэрсийн жагсаалтыг баталж бэлдсэн байна. Тэдгээр залуус МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн захиас буюу сонгуулиар хандив өргөөд ажлаа хүлээн суугаа намчид аж. Шинээр ажилд томилогдсон орлогч захирлууд, зөвлөхүүд цех тасаг бүрт шигшилт явуулж, дээрх “намчин”-гуудын золиосонд явуулчихаар инженерүүдийг сонгож байгаа юм байна. Азгүйчүүдийн дунд үйлдвэрт анхан шатнаас нь эхэлж ажилласаар туршлага мэдлэгээрээ шалгарч цехийн дарга болсон хүмүүс ч бий. Үйлдвэрийн 6000 ажилтанаас удирдах түвшний 200-г нь солиход хэл ам гарахгүй гэж МАНгарууд үзсэн биз. Харамсалтай нь одоо ажиллаж байгаа туршлагажсан залуусын оронд мөнгө завших ганцхан зорилготой учраа мэдэхгүй нэгэн орж ирснээр үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрч болзошгүй.

Х.Бадамсүрэнд ирсэн 200 хүний жагсаалтад багтах гэж юу ч долооход бэлэн “намчид” шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг Эрдэнэтэд байрлах үед буудлынх нь коридорт анкетаа урдаа пайз мэт бариад үүрийн 5 цаг хүртэл дугаарлаж зогссон гэх яриа байдаг. Хууль бусаар бүрэлдсэн ТУЗ Улаанбаатар хотод хуралдах аргагүй болж, Эрдэнэтэд очиж үргэлжүүлээд орлогч захирлуудыг томилсон өдөр буюу дөрөвдүгээр сарын 4-5 шилжих шөнө дээрх 200 хүний ихэнх нь жагсаалтад бичигдсэн ажээ.
Ш.Даваа
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих