“Исламын улс”-ын удирдагчийг Сири Иракийн хил дээр баривчилсан гэж арабын хэвлэлүүд мэдээлжээ
“Исламын улс”-ын удирдагч Абу Бакир аль-Багдадиг Сири Иракийн хил дээр баривчилсан хэмээн Арабын хэвлэл мэдээллийнхэн шуугиж байгаа тухай “Русвесна” мэдээллээ.
Өмнө нь Кавказын эмир гэж нэрлэгддэг “Исламын улс”-ын командлагчдын нэгийг Moсулаас зугтах үед нь хөнөөсөн гэж мэдээлсэн байна.
Иракт энэ дайны өмнө газрын тосны нийлүүлэлтэд хяналт тавьдаг эрүүгийн Абу Мария аль- Руси хочтой этгээдийг устгасан тухай мөн мэдэгджээ.
Гуравдугаар сард, Абу Бакир аль-Багдади босогч байгууллага нь амжилтгүй болж эхэлж байгааг хүлээн зөвшөөрч “Исламын улс”-ынхандаа хандаж байсан.
М.Баяр
URL: