Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэд ядаж уучлалт ч гуйх ёс зүй байхгүй гэж үү?

527-1492493164e9110ecc90a1de0ef4842a1c045f847dТаван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-ний өдөр сургуулилт хийж байхдаа Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч гар бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж, найман албан хаагч шархадсан билээ.Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

Уг саналд : “Уг хэрэгтэй холбоотойгоор салбар хариуцсан сайд нь одоо болтол мэдэгдэл хийхгүй байгаад харамсаж байна. Батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга бат хамгийн өндөр байх ёстой бөгөөд тангараг өргөсөн цэргийн албан хаагч энх цагт осолдоно гэдэг нь салбар хариуцсан сайдын алдаа мөн.
Иймд уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан, салбар хариуцсан сайдад хариуцлага тооцож, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг нэн яаралтай огцруулан мэргэжлийн албан тушаалтан томилохыг шаардаж байна” гэж бичжээ.
Уг хэрэг гарсны дараа Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн, жудаг, Монгол эр хүн гэж ярих дуртай үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ ядаж амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхнээс уучлалт ч гуйхгүй байгаа нь иргэдийн гайхшралыг хамгийн их хүргэж буй юм.
Д.Дулам
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих