“Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийгүй

0776ec9f71928ea4greatТөрийн албан хаагчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөөс гадна ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулдаг. Тэнцээгүй хүн тухайн албан тушаалд томилогдохгүй. Гэтэл сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн даргын хангамж, ТУЗ-ийн гишүүдийн томилгоо зэргээрээ олны хараанд өртсөн Ц.Ням-Осор, төрийн өмчийг захирахаар очсон гол зорилгоо биелүүлж байна уу даа гэж хардахуйц хууль бус үйлдлүүд олныг хийлээ.

Түүний намтар ч Эрдэнэттэй салшгүй холбоотой. Тэнд 10 жилээ төгсөж, баг, намын хорооны даргаар ажиллаж, Эрдэнэтийн Сэлэнгэ зочид буудал, амралтын газрыг хувьдаа эзэмшдэг болсон. АТГ-ын шалгуурыг давсан байлаа ч томилолтоор очсон төрийн албаныхныг өөрийн буудалдаа байрлуулж, мөнгийг хувьдаа завшдаг гэсэн мэдээллийг үгүйсгэж чадаагүй. Тэр ч бүү хэл өөрийнх ашиг сонирхлын зөрчлийг хөндсөн мэдээллийн оронд анхаарал татах өөр олон сэдэв байгааг зөвлөж тохуурхсон.

Төрийн албанд чадварлаг гүйцэтгэгч хэрэгтэй болохоос ашиг сонирхлын зөрчилтэй, алагчилж үздэг утсан хүүхэлдэй хэрэггүй. Түүний төрийн өмчит компаниудад тавьдаг шаардлага нь эрс тэс. Эрдэнэтийн захирлыг 10 мянган долларын цалин, бусад хангамжаа авахыг нь зөвшөөрлөө гэж толгойг нь илэх хэрнээ бусад төрийн өмчит компаниудад “хатуу шаардлага тавьсан” гэж ярзайтал мэдэгдсэн. Хатуу гараар барих ёстой гол газраа одоо өөрөө шахаа хийх нэг нүх нээчихээд Х.Бадамсүрэнгийн аманд орчихсон гүйж яваа гэж учир мэдэх хүмүүс харддаг.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих