“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр “Жи-Тайм”-д эрх олгосон, эрх мэдэлтэн хэн бэ?
“Муу л бол хойд захын хар овоохой” гэгчээр төр засаг руугаа дайрсан, давшилсан иргэдийн тоо өдрөөс өдөрт даамжирсаар…
Өнгөрсөн оноос Казакстан улсаас ядуурлыг бууруулах “Жи- тайм” сүлжээний бизнес нэртэйгээр Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин манайхан гэж уулгамч ард түмэн зүгээр сууж байгаад л мөнгө шуудай шуудайгаар нь хүүдийлэх, хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болоод хэдэн зуун сая бүр цаашилаад хэдэн тэрбумаар хохирчихоод одоо дээшээ тэнгэр хол доошоо газар хатуун үлгэр болчихоод сууж байна.
Харин энэ бүхэнд төр засагт бурууг өгөөд одоо бүр амиа хорлох дээрээ тулчихаад байгаа нь хөөрхийлөлтэй. Үнэндээ эдгээр хохирсон гэх иргэдийг төр засаг нь хөтөлж аваачаад элсүүлсэн биш. Гэтэл гаргаад алдчихсан хэдэн тэрбум төгрөгөө хэрхэн хаанаас олж авах, хохирсон иргэдийн уур бухимдлыг хэрхэн дарж намжаах вэ? гэсэн толгойны өвчин засаг төрд тохиолдоод байгаа.
Сүлжээний бизнесийг зарим улст хориглосон байдаг, харин манайд энэ сүлжээний бизнесийн тухай ямар нэгэн хууль байхгүй болохоор гадныхан ирж мөнгө угаах ажлаа хийж аваад л буцдаг гэх ойлголтууд гараад байна. Харин манай эрх мэдэлтнүүд мөнгө цагаан, нүд улаан гэгчээр ажлаа хийдгээс болж иргэд хохирч үлдэж байгаа нь харамсалтай.
Ер нь “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэгчлэн тус компанид үйл ажиллагааны эрх олгосон, тэр эрх мэдэлтэнд л хариуцлага тооцохтой учиртайсан. Гэтэл бүхэл бүтэн төр засаг руугаа нулимж амиа хорлох тухай ярих иргэд, харин шүүх цагдаагийнхан энэ хэргийн буруутай этгээдийг хаа холоос хайгаад л яваад байгаа нь үнэндээ учир дутагдалтай санагдаад байна.
Эх сурвалж: BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ym l bolwol tor zasagruugaa dairan genuu?. Muul baigaa bizdee. Toriin baiguulaguud yuu hiigeed baigaa ym bee~. Irgedee hamgaalaj ene yuu be geed shalgaad. Ertnees taslan zogsooson baih eostoi bizdee. Ard irgeddee bolohgui zuil shuu geed olon niitiin medee medeeleleer taraaj hurgeh eostoi ym baigaa bizdee. Hiih ajilaa hiihgui bolohoor l ( TOR ) muu baigaa ym
Ym l bolwol tor zasagruugaa dairan genuu?. Muul baigaa bizdee. Toriin baiguulaguud yuu hiigeed baigaa ym bee~. Irgedee hamgaalaj ene yuu be geed shalgaad. Ertnees taslan zogsooson baih eostoi bizdee. Ard irgeddee bolohgui zuil shuu geed olon niitiin medee medeeleleer taraaj hurgeh eostoi ym baigaa bizdee. Hiih ajilaa hiihgui bolohoor l ( TOR ) muu baigaa ym
Тэр хураагдсан мөнгө одоо байгаа болов уу