Ж.Баатар ”Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилаар хагалган бутаргаад байна”

78c09dg0as09c87f0nplvl3h11ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, цензургүй ярив. Тагнуулын Ж.Баатар хэмээн олноо танигдсан түүний юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

Баримт 1. Тагнуулчтай амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.

Баримт 2. Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван жил ажлаад хөгширсөн хойно сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.

Баримт 3. НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.

Ц.Нямдорж 1990 оны тав дугаар  сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй.

Баримт 4. 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын даргаар томилогдож байсан. Тухайн үед Засгийн газрыг Д.Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан. Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе. Гэтэл манай улсад 1979 оноос л хүнсний хомсдол бий болж эхэлсэн.

Баримт 5. 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримт, архивын нууц бичиг баримтыг хүртэл ил болго, хуучин НАХЯ-нд байсан мэдээлэгчдийн нэрийг сонин хэвлэлд нийтэл гэж шаардаж байсан. Үүнийг би хэлэх ёстой гэж бодож байна. Тэр үед олон түмний тавьж байсан шаардлагуудыг ихэнхийг нь хүлээн авч, арга хэмжээ авсан. Аюулгүй байдлын ерөнхий газрын бүх бүрэлдэхүүнийг МАХН-ын гишүүнчлэлээс татгалзуулсан.

Баримт 6. НАХЯ-ны мэдээлэгчдийн нэрийг би ил болгохоос татгалзсан. Үүнээс болж намайг их олон харааж, зүхсэн. Гэсэн ч Монгол Улс хүн ам цөөнтэй жижиг улс. Хэрэв дээрх нэрсийг нийтэлсэн бол маш ноцтой зүйл болох байсан. Мэдээлэгчийг манай байгууллага буруу зүйл рүү чиглүүлж байсан нь алдаа. Учир нь энэ байгууллага намын байгууллага байсан.

Баримт 7. 1993 оны 5 сард би ажлаасаа халагдсан. Н.Багабандийг тагнасан хэрэгт би унаж байсан. Гэхдээ би энэ хүнийг тагнасан хэрэгт ямар ч холбоогүй.

Баримт 8. Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн хяналтаар тагнаж байсан юм билээ. Техникийн хяналтаар гэдэг нь тэр хүнийг хэнтэй уулзаж, юу ярьсныг нь хүртэл бичдэг хяналт юм. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан. Ли Мо бол хятадын тагнуултай холбоотой хүн байсан юм.

Баримт 9. Би Н.Багабандийг биш Ли Мог тагнаж байтал Н.Багабанди уулзсан. Тэгээд би буруутан болчихсон.

Баримт 10. Н.Энхбаяр, Жасрай, Н.Багабанди нарыг би ерөөсөө тагнаагүй байтал хэрэгт уначихсан. Тэгээд л 10 гаруй жил байцаагдаад л явсан.

Баримт 11. Хятадын тагнуулыг тагнаж байхад л манай улс төрийнхөн тэр хүнтэй уулзчихдаг.

Баримт 12. Хятадаас хортой архи, улаан мөнгөн ус орж ирдэг байсан. Гурил гэхэд 75 хувь нь ясны гурил, дотроос хүний шүд хүртэл орж ирсэн. Улаан мөнгөн усны хэргийг илрүүлж чадаагүй.

Баримт 13. Улаан мөнгө ус зэвсгийн наймаанд томоохон албан тушаалтантай холбогддог.

Баримт 14. Монгол Улсын иргэний үнэмлэхийг Хятад хүнд олгосон хэрэг хүртэл илэрсэн.

Баримт 15. Манайхаас бусад улс орон бусад улстай гэрээ байгуулахдаа энэ газар хэр найдвартай вэ гэдгийг тагнуулаар шалгуулдаг.

Баримт 16. Бусад улс орон гэрээ байгуулж байгаа ажлын хэсэгт тагнуулын ажилтаныг заавал оруулдаг. Харин тухайн тагнуулын ажилтан нь тагнуулчаас гадна улс төр, эдийн засгийн мэргэжилтэн байх ёстой. Бусад улсад энэ тогтчихсон.

Баримт 17. Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан.

Баримт 18. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байгаа.

Баримт 19. Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй.

Баримт 20. Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм.

Баримт 21. 1992 оны 1 дүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул аваад явсан. Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан.

Баримт 22. Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан. Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна.

Баримт 23. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн. Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталдаг байсан. Намайг заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон.

Баримт 24. Манай улсын хувь заяаны асуудал яригдаж байгаа учраас Хятадын туршуул болсон Ц.Нямдоржийг нотлоод өгөөч гэж байгаа юм.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 18 April 2017

Элбэгдорж, ХХБ ажлаа мундаг хийж байна даа.

Нэр: Anonymous Огноо: 20 April 2017

Нямдорж гуай Элбэгдоржийг л хэлчихсэн тэгээд л их өсөрхөж байна даа.

Сэтгэгдэл бичих